Настан буурлуудын өтлөө насны аз жаргалын төлөө
2020-10-29 23:04:51  

Хятад улс бол дэлхийд настайчуудын тоогоор хамгийн олон орон юм. 2019 оны сүүлчийн байдлаар, Хятад улсад 60 наснаас дээших настайчуудын тоо 250 саяыг давж, 6 хүн бүрийн дунд нэг настай хүн тохиожээ. Насжилтын хурд түргэсэж, өндөр нажилтын асуудлыг зохицуулах үүрэг улмаар хүндэрч байна. Настай буурлуудыг өтлөө насанд нь хэрхэн зол жаргалтай амьдруулах бол Хятад улс чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахын нэгэн чухал агуулга юм.

Настан буурлуудын өтлөө насны аз жаргалын төлөө

ХКН-ын 18-р их хурлаас хойш, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин ирээдүйд чиглэсэн олон чухал заавар гаргаж, өндөр насжилтын ажил төрлийн хөгжил ба настайчуудын асрамжийн бүтээн байгуулалтад тохируулалт хийв.

Асар их тооны настайчуудын тал бүрийн эрэлт шаардлагыг хангаж, насжилтын байдлаас болсон нийгмийн асуудлыг сайтар зохицуулах нь үндэсний хөгжлийн бүх тал, иргэдийн ашиг сонирхолд шууд холбогдож, маш их хүч хөдөлмөр оруулж зохицуулах хэрэгтэй гэж Ши Жиньпин дурдсан юм. Тухайлбал хүн амын насжилтын асуудлыг идэвхтэй зохицуулж, настайчуудын асрамж, настайчуудыг хүндэтгэх бодлогын систем ба нийгмийн орчныг буй болгож, эмчилгээ асрамжийг нэгтгэн урагшлуулж, настайчуудын ажил төрөл, үйлдвэрлэлийг түргэн хөгжүүлнэ.

Ши Жиньдин Хятадын нутгуудаар ажиллах явцад, настайчуудын асрамжийн газар болон үйлчилгээний цэгт газар дээр нь үзэл танилцаж, дүн шинжилгээ хийсэн байна. Ланжюд тэрээр настайчуудын асрамжийн газрын хооллох танхимд ажиллаж, ажил эрхлэлтийн байдлыг талаар нарийн ойлгосон бол Бээжинд настайчуудын асрамжийн газарт орон сууц, ресторан, эмнэлгийн тасагтай үзэн танилцаж, настайчуудын зураг, гар урлалын уран бүтээл, дуу хөгжмийн тоглолтыг сонирхжээ.

Настан буурлуудын өтлөө насны аз жаргалын төлөө

Фүжөүд хорооллын настайчуудын үйлчилгээний цэгт настайчуудад сайн сайхан эрүүл энхийг хүсэж, үйлчилгээний цэгийн ажилтанд урам хайрлаж зоригжуулсан бол Шанхайд дүн шинжилгээ хийх явцад намын төв хороо настайчуудын асрамж үйлчилгээний ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж буйг онцолж, бодлогыг тууштай хэрэгжүүлэн, нэн олон настан бууралд үр шимийг нь хүртээхийг чухалчилсан байна.

Ши Жиньпин төвтэй намын төв хорооны тасралтгүй түлхэн ахиулснаар, ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог "13 таван жил"-ийн үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөрт хамруулж, "ахмад настны үйлчилгээний зах зээлийг бүрэн нээлттэй болгож, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах саналууд" зэрэг бодлогын үлэмжхэн баримт бичгүүдийг гаргажээ.

"13-р таван жилийн төлөвлөгөө" -ний үеэр ахмад настны асрамжийн үйлчилгээний тогтолцоог бий болгохыг дэмжихийн тулд төвлөрсөн төсвийн санхүүжилт жилээс жилд нэмэгдэж, давхардсан тоогоор 13.4 тэрбум гаруй юанийг санхүүжүүлэн, хүрэлцэхгүй талаа нөхөх, хүртээмжтэй тэтгэмжийг нэмэгдүүлэхэд гол зарцуулсан байна. Интернет, зүйлсийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарууд, өндөр настнуудын асрамжийн үйлчилгээ мөн эрчимтэй нэгдэн хөгжижээ. Хятад улсын "ахмад настны асрамжийн газар" -ын чанар, түвшинг иж бүрэн дээшлүүлсээр байна.

Настан буурлуудын өтлөө насны аз жаргалын төлөө

Хорооллын настайчуудын асрамж бол Хятадын онцлог юм. Хятад улс иргэдэд үр өгөөжтэй олон арга хэмжээг хэрэгжүүлж, гэр, хорооны олон нийтийн асрамжийн үйлчилгээний туршилтын шинэчлэлийг хийжээ.

Бээжингийн Донгаоди хороололд 3900 гаруй ахмад настан амьдарч буй бөгөөд энэ нь хорооллын нийт хүн амын 26.9 хувийг эзэлж байна. Хорооллын олон нийтийн ахмадын асрамжийн газрын дарга Ли Шинюэ "жижигхэн боловч иж бүрэн цогцолбор" -ыг танилцуулж, хорооллын өндөр настанд өдөр тутмын асрамж, богино хугацааны сувилал, соёл спорт, хоол унд, гэрт нь очиж туслах зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буйг онцолжээ.

Чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах шувтаргааны жилд “Ковид-19 ” цар тахал гэнэт дэгдсэн нь өндөр настнуудын амь нас, эрүүл мэндэд ноцтой заналхийлж байна. Ши Жиньпин Хятад улсын “тахлын эсрэг дайн”-ыг удирдаж, хүний амь насыг тэргүүн байранд тавьж, настайчууд, хүнд өвчтөнийг аврахад юу золиослохоос буцахгүй байхыг шаардав.

Настан буурлуудын өтлөө насны аз жаргалын төлөө

Цар тахал дэлгэрснээс хойш, Хубэй мужид 80-аас дээш насны 3000 гаруй, 100-аас дээш насны 7 халдварын тохиолдлыг амжилттай эдгээж, хүнд өвчтэй олон өндөр настайчуудыг үхлийн даваанаас аварсан юм.