Хятадын ШУА-ийн шинжлэх ухааны инновацийн оны үзэсгэлэн нээгдэв
2020-10-31 15:41:46  

10-р сарын 31-ны үдээс өмнө “инновацид түшиглэсэн хөгжил, шинжлэх ухаанд түшиглэсэн ирээдүй” гэх Хятадын ШУА-ийн инновацийн оны үзэсгэлэн 2020 нь Бээжингийн байгалийн музейд нээгдлээ. Уг үзэсгэлэнд тэргүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр шатны чухал чухал амжилтуудыг төвлөрүүлэн харуулжээ. Гэрэл зураг, загвар, дуу дүрс бичлэг, харилцан төхөөрөмж, цахим үзэсгэлэн зэрэг баялаг арга хэлбэрээр нийгмийн олон нийтэд Хятадын ШУА-ийн инновацийн тэргүүлэх хандлагыг олон өнцгөөс нь харуулж, шинжлэх ухааны үзэл санааг ойлгуулж, нүдийг нь тайлж, урам зоригийг хөгжөөх болно. Цахим гурван хэмжээст бүтэн зургийг үзэсгэлэнг зэрэг ажиллуулж дуртай цагтаа үзэсгэлэнтэй танилцах боломж олгожээ.

Нээлтийн ёслолын үеэр бас Бээжингийн шинжлэх ухааны технологийн хүрээлэн болон Хятадын ШУА-ийн сурталчилгааны газар стратегийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.