Цар тахлын дараах глобал засаглалыг G20 хэрхэн удирдаж хөтлөх вэ?
2020-11-22 16:03:04  

2008 онд Их 20-ын удирдагчид анх чуулахад тэдний хамгийн том үүрэг роль бол зуун жилд байгаагүй олон улсын банк санхүүгийн хямралаас дэлхийн эдийн засгийг хэрхэн авч гарах явдал байсан юм. Харин 2020 онд тэдний өмнө бүр ч хүнд хэцүү хямрал нүүрлэсэн нь мэдээж КОВИД-19 цар тахал юм. 2020 оны 3-р сарын 26-нд Их 20 түүхэндээ анхны онцгой хурлаа хийхэд Ши Жиньпин “Хамтаар цар тахалтай тэмцэж, хүнд хэцүү цагийг хамтдаа туулъя” гэсэн гарчигтай илтгэл тавьсан нь дэлхий дахинд итгэл төрүүлж, тахлын эсрэг олно улсын хамтын ажиллагааны чиг хандлагыг зааж өгсөн юм. Тэгвэл түүнээс 8 сарын дараа Их 20-ын удирдагчдын 15 чуулган дахин видео хэлбэрээр явагдсан байна.

21-ний орой, Хятад улсын дарга Ши Жиньпин Их 20-ын удирдагчдын 15-р чуулганд үг хэлж, Хятад улсын санал санаачилгыг тодорхойлсон байна. Тэрээр дөрвөн талаар тайлбар хийв. Тухайлбал:

Нэгд. Цар тахлын эсрэг олон улсын сэргийлэлт хамгаалалтын том халхавчийг байгуулна. Ши Жиньпин вакциныг маш онцлов. Тэрээр, Хятад улс амлалтаа мөрдөж, бусад хөгжиж буй орнуудад туслан, өөрийн орны вакцин улс орнуудын ард түмний худалдан авч чадах “олон нийтийн бүтээгдэхүүн” байхыг батална гэв.

Хоёрт. Дэлхийн эдийн засгийн том “артери”-йг саадгүй нэвтрүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин, тахлыг сайтар сэргийлсэн нөхцөлд дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, эрэлт хангамжийн гинжин хэлхээг саадгүй нэвтрүүлж, “шуурхай гарц” ажиллуулж, хүмүүсийн зорчиход туслах хэрэгтэй. Нуклейн хүчлийн шинжилгээний дүнд суурилсан QR эрүүл мэндийн кодыг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх механизм байгуулахыг Хятад улс санал болгож байна. Улс орнууд идэвхтэй оролцохыг хүсэж байна гэв.

Гуравт. Дижитал эдийн засгийн үүрэг ролийг бадруулах хэрэгтэй. Ши Жиньпин, Цар тахал нь шинэ технологи, шинэ төлөв, шинэ индэр бий болох хурдыг түргэсгэж, “хавьталгүй эдийн засаг” түргэн хөгжиж, эдийн засгийн хөгжилд шинэ боломжуудыг олгож байна. Тиймээс улс орнуудын технологийн аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв.

Дөрөвт. Улам багтаамжтай хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин, Хятад улс хүндрэл бэрхшээлийг давж, Их 20-ын бүлгийн өр төлөөсийг хойшлуулах санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, нийт хэмжээ нь 1 тэрбум 300 сая ам долларыг давсан. Мөн Хятадын тал өр төлөөсийн хугацааг сунгах шийдвэрийг дэмжиж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд цар тахлын нөлөөнөөс гарахад туслах, үр тарианы аюулгүй байдал зэрэгт илүү анхаарал хандуулах болно гэв.