Мун Жэ Ин Ван И-г хүлээн авч уулзжээ
2020-11-27 14:57:34  

Мун Жэ Ин Ван И-г хүлээн авч уулзжээ

Орон нутгийн цагаар 11-р сарын 26-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин Сөүлд тус оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.  

Уулзалтын үеэр Ван И юуны өмнө Ши Жиньпин даргын мэнджилгээг Мун Жэ Инд уламжилсан байна. Тэрээр, хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад, БНСУ-ын харилцаа хүнд бэрхийг даван, харш саадыг арилгаж, хөгжлийн нааштай төлөв тогтоогоод байна. Цар тахлын эсрэг хоёр орон хамгийн түрүү нэгдсэн сэргийлэлт хамгаалалтын механизм, “шуурхай гарц” ажиллуулж, улс орнууд эв санаа нэгтэйгээр цар тахалтай тэмцэхэд нааштай туршлагыг хуримтлуулж, үлгэр жишээ болсон юм. Хатуу бэрхийг хамтаар давснаар хоёр орны харилцаа хөгжлийн улам өргөн боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна. 

Тахлын эсрэг БНСУ-тай байнгын нэгдсэн сэргийлэлт хамгаалалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “бүс ба зам” санаачилгыг БНСУ-ын үндэсний хөгжлийн стратегитай холбож, хоёр талын чөлөөт худалдааны түвшинг дээшлүүлэн, технологи, инновацын хамытн ажиллагааг нэмэгдүүлж, улмаар хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээхэд түлхэц өгөхөд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа “БНХАУ, БНСУ-ын соёлын солилцооны жил”-ийн арга хэмжээгээр соёлын болон спортын солилцоог нэмэгдүүлж, хамтаар Бээжингийн өвлийн олимп, Гангвон-догийн залуучуудын өвлийн олимпын наадмыг сайтар зохион байгуулах ёстой. БНСУ-ын тал Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын жил тутмын уулзалтыг зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд БНСУ-тай хамтран бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр байгуулсан үндсэн дээр Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хэлэлцээний үйл явцыг түргэтгэж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулан, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулахын тулд хичээн ажиллахад бэлэн байна. Бид эрхбиш олон талт үзлийг баримталж, глобал засаглалын тогтолцооны өөрчлөлтөд идэвхтэй оролцож, цаг уурын өөрчлөлт зэрэг даяарчилсан сорилтуудыг хамтаар зохицуулах хэрэгтэй гэжээ.

Мун Жэ Ин Ван И-г хүлээн авч уулзжээ

Мун Жэ Ин, Ши Жиньпин даргад хариу мэндчилгээ дамжуулахыг Ван И-гээс хүсээд, цар тахлаас сэргийлж хамгаалах талаар олсон Хятад улсын ололт амжилтыг БНСУ-ын тал өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргын удирдлага дор цар тахлаас сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлөө сэргээх талаар Хятад улс улам их амжилт тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна. БНСУ, БНХАУ хамтаар цар тахлаас сэргийлэхийн зэрэгцээ хүмүүсийн солилцоог тасалдуулахгүй байхыг баталж, үйлдвэрлэлээ сэргээх талаар идэвхтэй хамтран ажилласан нь хоёр орны харилцаа маш бат бэх гэдгийг харуулсан бөгөөд тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хятад улстай өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулан, цаг уурын өөрчлөлт зэрэг даяарчилсан сорилтуудыг хамтаар зохицуулж, БНСУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны харилцааны ирэх 30 жилийн хөгжлийг ахиулахыг БНСУ-ын тал хүсэн хүлээж байна гэв.