Хятад Америк хоёр армийн харилцаа эрүүл тогтвортой хөгжихийг хүсэж байна
2020-11-27 10:48:04  

26-нд болсон Хятадын Батлан хамгаалах яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Рэнь Гүөчян Хятад Америк хоёр армийн харилцааны асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад Америк хоёр армийн харилцаа эрүүл тогтвортой хөгжихийг бид хүсэж байна гэв.

Рэнь Гүөчян, сүүлийн үе Америкийн Батлан хамгаалахын салбарын удирдах албан тушаалд зохицуулалт хийгдсэнийг бид анхааралдаа авсан. Энэ бол тус орны дотоод хэрэг, Хятадын тал ямар нэгэн үнэлгээ хийхгүй. Харин Хятад Америк хоёр армийн харилцааны хөгжлийг Хятадын тал хэзээд чухалчилж үздэгийг онцолж байна. Хоёр армийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг хэвээр хадгалах нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл юм. Хятад, Америк сөргөлдөхгүй байж, харилцан хүндэтгэн, хамтарч ажиллахаар дамжин хамтын хөгжилд хүрэх зарчмыг тууштай баримталж, ойлголцлоо нэмэгдүүлж, буруу таамаглалаас зайлсхийж, хамтын ажиллагааг чухалчилж, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, хоёр орон, хоёр армийн харилцааны тогтвортой байдлыг хамгаалж, улмаар хоёр ард түмэн болон дэлхийн нийт түмний хамтын ашиг сонирхлыг ахиулахад хүчин зүтгэхийг хүсэж байна гэжээ.