Түүх лавтай Помпеог шударга шүүх болно
2021-01-20 21:56:32  

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпео 19-д мэдэгдэл нийтэлж, "Хятад улс Шиньжяны мусульманчууд болон бусад үндэстний цөөнхийг устгах хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг Америк албан ёсоор нотолж байна" гэжээ. 

Үүнд холбогдуулж, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 20-нд хэлэхдээ "Хятад улс Шиньжянд үндэстний цөөнхийг устгах бодлого хэрэгжүүлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэдэг нь тэр чигээрээ Помпеогоор төлөөлөл болгосон Хятадын эсрэг хүмүүсийн санаатайгаар зохиосон хуурамч жүжиг,  зөвхөн Помпео мэтийн хорон санаатнуудын улс төрийн хуйвалдаан. Түүх Помпео мэтийн хүмүүсийг шударгаар шүүж нь лавтай юм гэжээ. 

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн холбогдох асуултад  Хуа Чүнь-ин хариулахдаа, "сүүлийн хэдэн жил Помпео олон дахин худлаа ярьж, маш их хор уршиг тарьсан.  Помпеогийн номлодог зүйл ямар ч утгагүй. Хий хуурамч, ичих булчирхайгүй Америкийн энэхүү улс төрч эрт оройгүй дэлхийн нийтийн хошигнол болгох юм гэжээ.\Ренчинсоо\