Төвдийн хүн амын дундаж наслалт 71.1 хүрэв
2021-01-21 11:01:46  

Төвдийн хүн амын дундаж наслалт 71.1 хүрэв_fororder_u=4145903305,3805939885&fm=26&gp=0

Синьхуа агентлаг: 20-нд сурвалжлагч Төвдийн Өөртөө Засах Орны 11 дэх удаагийн АТИХ-ын 4-р хурлаас мэдээлснээр, 2020 оны сүүлч хүртэлх байдлаар, Төвдийн хүн амын дундаж наслалт 71.1 хүрч, энх тайвнаар чөлөөлсөн энхний үе (1951 он)-тэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.

Төвд нь Хөхнуур Төвдийн өндөрлөгт байдаг бөгөөд далайн түвшнээс дунджаар 4000 метр өндөрт өргөгдсөн тул байгалийн орчин нөхцөл тааруу, агаар нь хүйтэн, хүчилтөрөгч сийрэг байж, орчин үеийн эрүүл мэндийн үйлс нэлээд хожуу үеэс эхлэн хөгжсөн юм. 1951 онд Төвдийн хүн амын дундаж наслалт ердөө 35.5 байв.

Сүүлийн үеийн статистик бүртгэлээс үзэхэд, Төвдийн төрөлтийн үеийн эх, нялхсын эндэгдэл тус тус 50/10мянга, 8/1000 хүртэл буурч, “12-р таван жил(2011-2015)”-ийн сүүлчийн үетэй харьцуулахад тус тус 50% багасаж, түүхийн хамгийн дор үзүүлэлт болов. Эрүүл мэндийн техникийн ажилтны тоо 48.2% нэмэгдэж, гуравдуугар зэрэглэлийн А эмнэлэг нэмэгдээд 11 болж, мянган хүн тутамд ногдох эмнэлгийн ор 4.5 байсаас нэмэгдээд 4.9 болж, 400 гаруй төрөл зүйлийн өвчин эмгэгийг Төвдөд эмчилэх чадавартай болов.

Төвдийн эрүүл мэндийн үйлс нь Төв хороо, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний дэмжлэг туслалцаанаас салж чадашгүй юм. Төв хорооны Төвдийн ажлын тухай 6-р хурал хуралдсны дараа эмчилгээний боловсон хүчнээр Төвдийг туслах ажил эхэлсэн юм. Одоог болтол нийт 841 эмчилгээний боловсон хүчин Төвдөд очиж ажилласан байна.