Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болов
2021-01-21 10:25:44  

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болов_fororder_src=http___imagepphcloud.thepaper.cn_pph_image_109_919_709&refer=http___imagepphcloud.thepaper

Синьхуа агентлаг: АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон, Ардчилсан намын Жо Байден 1-р сарын 20-нд нийслэл Вашингтонд тангараг өргөн, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо.

Конгрессын ордонд явагдсан тушаалд орох ёслол дээр 78 настай Жо Байден Холбооны дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Роберцийн дагуулалтаар тангараг өргөв. Дараа нь тэрбээр тушаалд орох илтгэл тавьсан байна. 20 минут орчим үргэлжилсэн илтгэлдээ, АНУ өдгөө “КОВИД-19” цар тахлын дэгдэлт, нийгмийн шударга бус байдал даамжирч байгаа, арьс өнгөөр ялгаварлах системчилсэн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг багц олон хямрал, сорилтод тулгарч байна гэжээ. Эв нэгдэлтэй байхыг Жо Байден улс орондоо уриалсны зэрэгцээ цаашид улс төрийн хэт даврагч үзэл, цагаан арьстан бүхнээс дээгүүр үзэл хийгээд дотоодын терроризмд цохилт өгөх болно гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд сэтгэл ханамжгүй хэсэг жагсагчид энэ сарын 6-нд АНУ-ын Конгрессын ордонд дайран орж, Төлөөлөгчдийн тахим, Сенат сонгуулийн дүнг гэрчлэн баталгаажуулах үйл явцыг тасалдуулан, энэ явдлын улмаас 5 хүн амиа алдсан юм. Америкийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, 20-нд ерөнхийлөгчийн тушаалд орох ёслол болохын өмнөхөн Конгрессын ордноос төдийлөн холгүй байдаг Холбооны дээд шүүх тэсрэх бодисоор дэлбэлэх заналхийлэлд өртжээ.

Тушаалаасаа буусан ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын улс төрийн хуучин журмыг эвдэн, Жо Байдены тушаалд орох ёслолд оролцсонгүй байна. Тэрбээр 20-ны өглөө Цагаан ордноос салж, Флорида муж улсын Мар-а-Лаго эдлэн дэх байртаа очжээ. Өмнө нь тэрбээр Конгрессын ордонд эмх замбараагүй байдал үүсэхэд өдөөн тухирснаар сэжиглэгдэж, Конгрессын Төлөөлөгчдийн танхим түүнд итгэл үл үзүүлэхийг зарласнаар, тэрбээр Америкийн түүхэнд үүрэгт ажлынх нь хугацаанд итгэл үл үзүүлэхийг хоёр удаа зарласан анхдагч ерөнхийлөгч болсон юм.