Ядуугаас ангижруулсан гайхамшгийн кодыг задлав
2021-02-25 22:08:16  

Ядуугаас ангижруулах шуурхай ажиллагаа бүх талын амжилт олов!25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд ёслол төгөлдөр мэдэгдэхдээ: Хятад улс туйлын ядуу байдлыг арилгах бэрхшээлтэй үүргийг биелүүлж, түүхэнд мөнх үлдэх хүн төрөлхтөний гайхамшгийг бүтээв гэжээ.

Ядуугаас ангижруулсан гайхамшгийн кодыг задлав_fororder_微信图片_20210225221239

Бүх дэлхийг эргэцүүлэн харахад, аль ч орон гээд ийм богино хугацаанд хэдэн зуун сая хүнийг ядуугаас ангижруулж чадаагүй юм. Онцгойлон өнгөрсний 8 жилд, Хятад улс жилдээ дунджаар 10 сая хүнийг ядуугаас ангижруулсан байна, үүнийг бусад оронд авч хэлбэл, төсөөлөхийн ч аргагүй юм. Олон улсын ажиглагчид Хятадын ядууг бууруулсан хурдыг гайхан шагшахын зэрэгцээ нэн ч “Хятад улс яагаад хийж чадсан”-ыг нууцыг тайлахыг хүссээр байна.

Ши Жиньпин мөн өдөр хэлсэн чухал үгэндээ, Хятадын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны туулж өнгөрүүлсэн эгэл бус зам мөрийг эргэцүүлж, “долоог баримтлах” гэсэн үгээр Хятад улс ядуугаас ангижруулсан чухал туршлага болон мэдлэгийг гүнзгий дүгнэж, Хятадын гайхамшгийн цаанаах “код”-ыг дэлхий дахинд задалсан байна. Үүнд ХКН-ын удирдлагыг баримтлах, ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл санааг баримтлах, социолизмын тогтолцоо хүчээ төвлөрүүлэн том үйл бүтээдэг давуу талыг бадруулахыг баримтлах зэрэг багтаж байгаа ба эдгээр нь гаднынхны анхаарлыг нэн ихээр татсан байна.

Ядуугаас ангижруулсан гайхамшгийн кодыг задлав_fororder_微信图片_20210225221257

Бүх дэлхийд ХКН-тай адилхан төр баригч намыг хэдхэн ч гэсэн олж чадахгүй юм, ХКН ядууг арилгахыг шантрашгүй хичээнгүйлэн хийх үйлсээ болгож, үе дамжин хийсээр ирсэн юм. Өөрчлөлт нээлтээс хойш, Хятад улс ядууг бууруулан хөгжүүлэхийг ихээр хэрэгжүүлсээр ирсэн юм. 2012 оноос хойш, ХКН ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааг төр улсаа засах товойм байранд тавьж, оновчтойгоор ядууг бууруулах зэрэг цуврал бодлого чиглэлийг дэвшүүлж, тогтсон зорилтын зүг шуурхай урагшилсан байна.

8 жилийн хугацаанд, Намын Төв Хорооны ядууг бууруулах ажлын хуралдааныг 7 удаа даргалан хуралдуулж, ядууг бууруулах ажлыг 50 гаруй удаа судлан ажиллаж, туйлын ядуу 14 төвлөрсөн бүсийг өөрийн биеэр очиж үзсэн байна——Эдгээр тоо баримт нь Хятадын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны Ерөнхий командлагч Ши Жиньпин ядууг бууруулах ажлын төлөө гаргасан хүчин зүтгэлийг гэрчилж байгаа юм.

Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд, Хятадын ядуугаас ангижруулсан амжилт нь хүний эрхийн хамгаалалтын товойм ахицыг харуулж, бүх дэлхийн ядуугаас ангижруулах үйл явцыг дорвитой урагшлуулсан байна. Тоо баримтад харуулснаар, дэлхийн ядууг бууруулах салбарт оруулсан Хятадын хувь нэмэр 70 гаруй хувьд хүрч, “НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн ядууг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлсэн байна. НҮБ-ын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангаас Хятадад суугаа төлөөлөгч Маттео үнэлэн хэлэхдээ: ядуу байдлыг ялан давах нь хоосон санаа төдий биш, бүрмөсөн биелүүлж болох бөгөөд бидний энэ үеийнхэн хийж чадна гэдгийг Хятад улс нотолсон байна, “энэ бол бүх дэлхийн ядууг бууруулах салбарт оруулсан Хятадын хамгийн үнэтэй хувь нэмэр болох юм” гэжээ.