ДНБ ба иргэдийн амьжиргаа
2021-03-01 20:32:46  

2020 онд Хятадын улсын ДНБ 101 их наяд 598 тэрбум 600 сая юаньд хүрч, 2019 оныхоос 2.3%-иар өсөн нэмэгдсэн тухай Хятадын албаны талын 2-р сарын эцсээр нийтэлсэн статистик тайланд дурдав. Ер бусдын нэг жилийн олон төрлийн хатуу бэрхийг давж ирсэн гэдгийг Хятад иргэд нэг бүр, цаашлаад даян дэлхийн улс түмэн сайн мэдэж байна. Тэгээд ч ийм хүнд нөхцөлд эдийн засгаа 100 их наяд юанийг давуулна гэдэг ёстой амаргүй хэрэг юм.

Мэдээж цар тахлыг үр ашигтай хянаж, тогтоон барих нь Хятад улсын эдийн засаг хүнд нөхцөлийг сөрөн хөгжихийг угтвар байсан юм. Яг л энэ ажлыг сайтар хийж зохицуулж чадсанаар Хятад улсын эдийн засаг 2020 оны 2-р улиралд л гэхэд сөрөг өсөлтийг эерэг өсөлт болгож, “даян дэлхийг гайхшруулсан V хэлбэртэй өсөлтийн зураг” -ийг зурагласан юм.

Тэгвэл Хятад улсын эдийн засаг яагаад ингэж өсөж чадав? Энэ нь засгийн газрын шийдвэр бодлого нь иргэд түмнийхээ амьжиргааг хамгийн чухал, хамгийн тэргүүлэх үүрэг, зорилго болгосонтой шууд холбоотой. Цар тахлыг хянаж сэргийлэх болон эдийн засгаа сэргээхийг нэгдэлтэй төлөвлөх нь даян дэлхийг “толгой өвтгөсөн” нийтлэг асуудал болж байхад Хятад улс асуудлын гол тал, нарийн, гүн руу маш оновчтой чиглэсэн арга хэмжээ авсан байдаг. Ямартай ч ажлын байр, иргэдийнхээ амьжиргааг тэргүүлэх байранд тавьж, эдийн засгийн макро бодлого авахдаа бүхэлд нь гэхгүй, харин зах зээлийн гол цогцын онцлог шинж, нөхцөл байдлыг харгалзан, маш нарийвчилсан, оновчтой бодлого, арга хэмжээ боловсруулсан байна. Жишээ нь татвар хураамжийг ихээр багасгаж, дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, хэдэн их наяд юанийн өртөг бүхий төрийн бондыг шууд анхан шат, иргэдийн амьжиргааны төслүүдэд чиглүүлэх нь гол болохыг Хятад улсын практик гэрчилж байна.

Үүний логик нь үнэндээ маш хялбар. Тухайлбал: аж ахуйн нэгж зэрэг зах зээлийн гол цогцоо хамгаалж л байж, ажлын байрыг хамгаалж, улмаар иргэдийнхээ амьжиргааг батлах явдал болно.

2020 онд Хятадын хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байрны орон тоо 11 сая 860 мянга гаруйд хүрсэн нь өмнө нь товлосон зорилтоосоо хамаагүй давсан байна. 2020 оны жилийн эцэс гэхэд хот суурины ажилгүйдэл 5.2%-той байсан нь урьдчилсан тооцооллоос хол дор байсан юм. Мөн хүн нэг бүрд ногдох ДНБ-ны хэмжээ хоёр жил дараалан 10 мянга гаруй ам долларыг давж, 2020 онд Хятадын оршин суугчдын хүн нэг бүрд ногдох орлого 32 мянга 189 юаньд хүрч, 2.1%-иар өсөн нэмэгдсэн аж.

Хятад улс ард түмэндээ хандан нааштай амжилт гарган ажиллаж чадсанаар барахгүй өөрийн эдийн засгийн сэргэлтээрээ даян дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хүчин болон ажилласнаар, дэлхийн улс түмэнд ч үр өгөөж хүртээсэн юм. Хамгийн шууд, хамгийн тод жишээ бол цар тахлын эсрэг даян дэлхийн тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн явдал болно. Хятад улсын аж үйлдвэрийн боловсронгуй тогтолцоо, ложистикийн саадгүй систем нь их олон оронд тахлын эсрэг эд материал, гэр ахуйн болон ажлын байрны эдлэл хэрэгслийг цаг алдалгүй хангахад чухал баталгаа болсон юм.

Хятадын холбогдох бүс нутгийн бүртгэлээр, 2020 оны Хятад улс нь анх удаа Америкийг давж Европын Холбооны гадаад худалдааны хамгийн том түнш болов. Мөн Мексикийг давж дахин Америкийн гадаад худалдааны хамгийн том түнш болжээ. Түүнчлэн бүтэн жилийн турш “Бүс ба зам” дагуу орнуудтай хийсэн экспорт, импортын худалдааны нийт хэмжээ нь 2019 оныхоос 1 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй тэлж, олон улсын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын ховорхон боломж олгосон юм. 2020 онд Хятад улсын бодитой ашигласан гадаад хөрөнгийн нийт хэмжээ 1 их наяд юанийг давсан нь 2019 оныхоос 6.2%-иар өссөн үзүүлэлт юм. Үүнд дэвшилтэт технологийн салбарын бодиттой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ бүр ч 11.4%-иар өсөн нэмэгдсэн байна. Цар тахлын нөхцөлд Хятад улсын зах зээл нь олон улсын капитал хөрөнгийн хамгийн их анхаарал, сонирхол хандуулдаг “объект” болсон байна.

Дэлийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсон Хятад улсын эдийн засгийн сэргэлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш их итгэл авчирсан юм. Валютын жил тутмын дундаж ханшаар нугалж бодох юм бол 2020 онд Хятад улсын эдийн засгийн дэлхийн эдийн засагт эдлэх хэмжээ бараг 17%-ийг давах төлөвтэй байна. Тиймээс 2021 онд Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэх болно хэмээн гаднынхан санал нэгтэй үзэж байна. Саяхан л гэхэд Блумберг агентлаг өгүүлэл нийтэлж, “олонх эдийн засагчдын анхаарал хандуулж буй Хятад улсын эдийн засаг ирэх хэдэн сард үргэлжлэн эрчтэй өсөх болно гэдгийг хүмүүс харах болно” гэсэн байна.

Өдгөө, даян дэлхийн цар тахал болон эдийн засагт мөн л маш олон тогтворгүй хүчин зүйл оршсоор байна. Хятад улсын эдийн засгийн хувьд ч сорилт, боломж зэрэгцэж байна. Гэвч сайн мэдээ гэвэл Хятад улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих ерөнхий чиг хандлага ерөөс өөрчлөгдөөгүй. Онцгойлон 2021 онд Хятад улс эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөөгөө эхлүүлж, улам өндөр түвшин, улам чансаатай, улам шударга, улам тогтвортой, улам аюулгүй хөгжлийг эрэлхийлэх юм. Эн нь мөн ч дэлхийн улс түмэн хүсэн хүлээж буй зүйл. Хятад улсын эдийн засаг нааштай сэргэснээр улам олон хүний сайн сайхан амьдрал илүү баталгаатай болох болно.