Хятадыг Зөвлөлт мэтээр сэтгэж буй нь буруу юм
2021-04-11 18:00:56  

“Хятад, Америкийн өрсөлдөөнийг Америкийн тал Америк, зөвлөлтийн өрсөлдөөний хуулбар хэмээн үзэж, өөрийгөө ялна гэж байгаа, гэтэл Хятад харин Зөвлөлт биш шүү дээ”

“Хэн хамгийн том заналхийлэл вэ гэдгийг Европынхон сайн бодох хэрэгтэй болоод байна. Цаашид Хятад улс Европын хамгийн чухал зах зээл болж хөгжинө”

4-р сарын 2-ны өдөр Сингапурын Үндэсний их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн хүндэт академич, улс төрч, хуучин дипломатч Кишоре Махбубани Швейцарын хэвлэл мэдээллийн байгууллага "Таймс" -д өгсөн ярилцлагынхаа үеэр Хятад Америк, Хятад Европын харилцаа жич Хятадын хөгжлийн талаар шударга үнэнийг хэллээ.

Тэрээр 2020 онд “Хятад улс ялсан уу?” нэртэй ном хэвлүүлж байсан бол уг ном нь саяхан “Хятад ялалт байгуулсан” гэх ямар ч эргэлзээгүй гарчигтайгаар Франц хэлээр хэвлэгдлээ.

Францын ГХ-ын сайд байсан Хуберт Ведрин уг номын өмнөтгөлд: Барууны эрин үе дуусаж байна, Европчууд үүнийг эрхбиш хүлээн зөвшөөрч, бэлтгэлтэй байх ёстой хэмээн Кишоре Махбубани аль эрт зарласан хэмээн бичжээ. Яг л Кишоре Махбубанийн бичсэнчлэн Хятадын хөгжил мандал Өрнөдийнхнийг бухимдуулж байна. Америкийн өнөөгийн ноёрхол ч дуусах болно.

Кишоре Махбубани "Таймс"-ын “Хятад улс ялна, Америкийн ноёрхол төгсөнө гэдэг арай л жаахан дэгсдүүлсэн таамаг биш үү? ” гэх асуултад хариулахдаа: Франц хэлээр хэвлэгдсэн номд би Хятад улс баттай ялна гэж хэлээгүй, өнөөгийн байдлаар Америк мөн л дэлхийн хамгийн том, хүчирхэг гүрэн хэвээр тул басаж, дутуу үнэлж болохгүй. Гэхдээ Америк бас Хятадыг басаж болохгүй. Харин үнэн хэрэгтээ Америк маш ноцтой алдаа гаргасан, стратегийн удирдамжгүйгээр ийм том улстай геополитикийн тэмцлийг эхлүүлж буй нь буруу шийдэл юм гэжээ.

Өнөөгийн байдлаар Хятад, Америкийн өрсөлдөөн өргөжин Барууныхан болон Хятадын хоорондын өрсөлдөөн болж хөгжих төлөвтэй байгаа, цаашлаад Хятадын эсрэг барууны орнуудын холбоо бий болж мэдэх юм. “Хэн нь бидний хамгийн том заналхийлэл вэ гэдгийг Европынхон сайн бодож үзэх хэрэгтэй ” хэмээн Кишоре Махбубани санууллаа.

Эдийн засгийн хувьд Европт бүтээгдэхүүний зах зээл хэрэгтэй байдаг. Германаар жишээлэхэд гурван Audi машины нэг нь Хятадад зарагдаж байгаа, Мерседесийн Хятад дахь борлуулалт Америкийн 4 дахин болсон. Дундаж давхаргын хүн амаараа Хятад улс дэлхийд тэргүүлж байна, тиймээс Европын хамгийн том зах зээл болж байна. 10 жилийн дараа Хятадын жижиглэнгийн худалдааны зах зээл АНУ-ын зах зээлээс хамаагүй их болж хөгжинө, Европ холыг харж шийдвэр гаргах хэрэгтэй болоод байна.

Сүүлийн өдрүүдэд Шиньжян, Хонконгийн асуудлаар Барууны орнууд Хятадыг шүүмжилсээр байгаа, Америк ч үүгээр шалтаг болгон Тайваниар “эргэцэх” боллоо. Кишоре Махбубани энэ тухай хэлэхдээ: Хонконг болон Шиньжян Хятадын нутаг дэвсгэр, тэр нь Хятадын дотоодын асуудал, Их Британичууд үүнийг ойлгох ёстой. 20-р зууны 70 -аад онд Их Британи энэ зарчмыг олон улсын хуулийн зарчимд анх оруулсан. Хойд Ирландын асуудлаар зарим улс орнууд Их Британийг хүний эрхтэй халдсан гэж шүүмжлэхэд тэд НҮБ-ын хурлаар энэ бол Их Британийн дотоодын асуудал хэмээн зарлаж байсан гэжээ.

Хятад, АНУ-ын хоорондох бүх асуудлуудаас хамгийн эмзэг сэдэв бол Тайванийн асуудал юм. Тэрээр энэ асуудлаар санал бодлоо илэрхийлэн: Хятадын ард түмэн зарим асуудлаар хоорондоо маргаантай байдаг ч Тайвань Хятадад харьяалагддаг гэдэгтэй санал нэг байдаг гэлээ.