Хятадыг харлуулах нь талаар хэрэг юм
2021-04-16 21:43:34  

 Хятадын Хуа Вэй компани Америк зэрэг өрнийн орнуудын дарамтад өртсөөр ирсэн юм. Хуа Вэй компанийн техникийн ашиглабал холбогдох тоо баримт нь утсаар болон интернет сүлжээгээр Хятадад уламжлагдаж улмаар тэдний үндэсний аюулгүй байдалд нь ноцтой заналхийлэл учруулна гэж үзэж байгаа бололтой юм. Гэтэл иймэрхүү сэжиг таавар нь ямар ч үндэслэлгүй юм. Гэдрэгээ харин Америкийн компанийн программ хангамжийн бүтээгдэхүүн нь аюулгүйн нэлээд асуудалтай байгааг баримтаар батлагдсан байдаг юм.

Өрнийнхөн Хятадын холбооны компанийг чөтгөр шулам болгон дүрсэлж, хэрэглэгчдийн Хятадын компанийн дээд техникийн бүтээгдэхүүнд болсон итгэлийг унагахаар оролдож байна. Тэд эхлээд Хятадын мэдээлэл холбооны кампанийг өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж буй мангас болгох гэсэн боловч энэ нь бүтэлгүйтэж, аргагүйн эрхэнд Шиньжяны хөвөнг харлуулсан жишээнээс санаа авч, Америкийн холбооны мэдээлэл холбооны комиссын гишүүд Brendan Carr-ын шаардлагаар Хуа Вей болон Жүн Шинь зэрэг компанид албадан хөдөлмөрлүүлсэн асуудал оршиж буй эсэх талаар шалгалт хийхийн тулд уг компаниудад хориг тавихаар санаархаж байна. Хятадын компанид улам их дарамт учруулахын тулд тэд албадан хөдөлмөрлүүлсэн асуудал гэгч ор үндэсгүй цуурхал тарааж байгаа юм. 

Гэтэл эдгээр цуурхал тараагчдын үгэнд хүмүүс итгэхээ больсон мөртөө тэд өөрсдөө ч итгэхгүй байгаа юм. Тэдний ийм үйлдэл нь өөрт нь асар их гарз хохирол авчирана гэдгийг тэд өөрсдөө ойлгох ёстой юм. H&M компани өрнийн хувцасны брендын нэрийг барьж албан хөдөлмөрлүүлсэн гэдэг шалтгаар Шиньжяны хөвөнгийн бүтээгдэхүүнийг хориглосон нь Хятадын хэрэглэгчдийг хилэгнүүлж, тэд Хятадын асах том зах зээлийг алдсан юм. Энэ бол нүдний өмнөх бэлэн жишээ. 

Америкийн тарааж буй үндэсний аюулгүй байдлыг хохироож байна. Хүний эрхэнд халдаж байна гэх мэтийн Хятадын харлуулах үг яриа нь зах зээлийн өрсөлдөөнд шурдрага бусаар оролцохын тулд хийж буй ичгүүртэй үйлдэл юм. Тэд өөрөөс нь давсан хүмүүсийг хорлон сүйтгэх гэж оролдож буй юм. 

Байден ерөнхийлөгчийн тушаад орвол Хятад Америкийн харилцаа хэвийн байдалд орох байх гэж хүмүүс анхандаа нэлээд найдаж байсан. Гэвч энэ бүхэн нь ерөнхийлөгч Байдены шийддэг асуудал биш харин хөшигний ар талд байгаа хүчин хүчин шийддэг болохыг бодит байдал гэрчилж буй юм. Трамп засгийн эрхэнд байсан замбараагүй хэдэн жилийн дараа Байдены засаг захиргаа дипломат дүрмээр ажиллах байх гэж хүмүүс найдсаар байна. Америкийн худалдааны төлөөлөгч Katherine Tai, Америк Хятад улстай худалдааны хэлэлцээ хийхэд бэлэн байна, гэвч хэлэлцээний явцад өөрийнхөө гарт буй хөзрийг орхихгүй гэж илэрхийлж буй нь гаалийн татварыг арга барилаа орхихгүй болохыг харуулж буй юм. Хятадын тал урт хугацааны турш яриа хэлэлцээний зарчим барьсаар ирсэн боловч үндэсний ашиг сонирхлыг асуудал дээр найр тавихгүй нь ойлгомжтой юм.

Америк хэдийгээр Хятад улстай зарим талаар солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж буй боловч Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсоор байна. Ялангуяа Шиньжяны асуудлаар хийж буй үйлдэл нь Хятадын ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож байна. Олон жилийн турш Хятад улс өөрийнхөө байр суурийг хатуу баримталж, амин чухал ашиг сонирхлоо үр ашигтай хамгаалж ирсэн юм. Америкийн дарамт шахалт Хятадын хувьд ямар ч үр дүнгүй зүйл юм.