Шаардлагатай үед Америк, Японд хариу барина
2021-04-16 20:33:21  

Японы удирдагч Америкт айлчлан хоёр улс хамтарч Хятадтай сөргөлдөх сөрөг хандлагатай байгаа талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс энэ асуудлаар маш их анхаарал хандуулж буйгаа Америк болон Японд мэдэгдсэн бөгөөд шаардлагатай үед хариу барина гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Тайвань, Хонконг, Өмнөд тэнгис, Дяо-Юйдао арал зэрэг асуудлаарх Хятад улсын байр суурь тодорхой, бас тууштай юм. Эх орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах бидний шийдвэр зориг бат бөх юм гэжээ.