Ши Жиньпин Хөхнуурт ажиллажээ
2021-06-07 21:04:08  

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин долооны өдөр Хөхнуур мужид ажиллажээ. Тэрээр мөн өдрийн үдээс хойш Хөхнуур мужийн төв Шинин хотын “Шэн Юань” хивсний үйлдвэрийн групп, Вэньхүй гудамжны хороо зэргээр очиж, иргэд олны цалин орлого, намын анхан шатны бүтээн байгуулалт, үндэстний эв нэгдэл зэрэг байдалтай танилцжээ.