Оны эхний 5 сард Хятадын импорт экспортын хэмжээ 28.2% өсөв
2021-06-08 19:40:25  

Оны эхний 5 сард Хятадын импорт экспортын хэмжээ 28.2% өсөв_fororder_src=http___images.shobserver.com_news_690_390_2019_12_8_09673d8f5b904805b026d79055a28325&refer=http___images.shobserver

Хятадын Гаалийн ерөнхий газрын статистик бүртгэлээс үзвэл, энэ оны эхний 5 сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 14.76 их наяд юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхэнтэй харьцуулбал 28.2%-иар өсч, 2019 оны мөн үеэс 21.6%-иар нэмэгджээ. Үүнд экспорт 8.04 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 30.1%-иар өсч, 2019 оны мөн үеэс 23.6%-иар нэмэгдэж, импорт 6.72 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 25.9%-иар өсч, 2019 оны мөн үеэс 19.2%-иар нэмэгджээ. Хятадын Худалдааны яамны Судалгааны газрын эрдэм шинжилгээний зөвлөлийн дэд дарга Жан Жяньпин үзэж байгаагаар, энэ үр бүтэмж бол дотоодын болон гадаадын хүчин зүйлийн хосолсон үр дүн юм гэжээ.

“Сүүлийн жил гаруйн хугацаанд Хятад улс тогтворжуулах, баталгаажуулах бодлого хэрэгжүүлж, гадаад худалдааны компанийн хөгжлийг дэмжсэн нь өсөлт нэмэгдлийн хамгийн гол шалтгаан гэж бид үзэж байна. Энэ явцад Хятад улс бол дэлхийд цар тахлын сэргийлэлт, цар тахлын эсрэг хийсэн тэмцэл хамгийн хатуу чанга, үйлдвэрлэлээ сэргээхийг хамгийн сайн зохицуулсан орон байсан нь урьдач нөхцөл болсон юм. Ноднингийн дор хагас жилээс одоог хүртэл гадаад худалдааны нөхцөл байдал үргэлжлэн сайжирч, V хэлбэрээр сэргэн нэмэгдэж, Хятад улсын бүтээгдэхүүний олон улс дахь өрсөлдөх чадвар ч тасралтгүй дээшилж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд авч хэлбэл өдгөө ч гэсэн чухал дайлчлах үүргийг гүйцэтгэж байна. Ерөнхийд нь авч хэлбэл, Хятад улс гадаад худалдааны компаниудынхаа хөгжлийг үргэлжлэн дэмжиж буй нь дотоод хүчин зүйл, олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, сэргэлт бол гадаад хүчин зүйл юм.”

Тоо бүртгэлээс үзвэл, Хятад улсын хувийн компаниудын импорт экспорт нэмэгдэж, эзлэх хэмжээ нь дээшилжээ. Оны эхний 5 сард Хятад улсын хувийн компаниудын импорт экспорт 7.02 их наяд юаньд хүрч, 38.1%-иар нэмэгдэн, Хятад улсын гадаад худалдааны нийт хэмжээнд 47.6%-ийг эзэлж, ноднингийн адил хугацааныхаас 3.4 нэгжээр дээшилжээ. Үүнээс гадна Хятад улсаас АСЕАН, Европын Холбоо болон АНУ зэрэг гол гол худалдааны түншүүдтэй өрнүүлсэн импорт экспорт бүгд нэмэгджээ. Энэ талаар Жан Жяньпин ийн танилцууллаа.

“Хувиас эрхэлсэн эдийн засаг бол Хятад улсын гадаад худалдааны хөгжлийн үйл явцад өдгөө Хятад улсын экспортын гол хүчин болж, эзлэх хэмжээ нь 48% хувьд дөхөж, Хятад улсын экспортын гол хүчин болов. Түүнчлэн Хятад улсын хувийн компаниуд дотор бие даасан брэнд, бие даасан оюуны өмчийн эрхтэй, нэмүү өртгийн хэмжээгээр харьцангуй өндөр, олон улсад өрсөлдөх чадвартай дэвшилтэд технологийн компаниуд олноор гарч ирж байна. Хятад улсын дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээ улам өргөжиж буйг үүнээс харж болох юм. Хятад улс өдгөө гадаад худалдааны зах зээлийн олон талт хөгжил, ялангуяа Бүс ба замын бүтээн байгуулалтаар дамжин Хятад улсын гадаад худалдааны хөгжлийн боломжийг улам нэмэгдүүлж, түүнчлэн Хятад улсаас дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явцад оруулж байгаа хувь нэмэр улам нэмэгдэж байгааг энэ нь харуулж байна.”

Хятад улсын эдийн засгийн эрчтэй хөдөлгөх хүч нь дэлхийн эдийн засаг худалдааны сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэлээ гэж Жан Жяньпин үзсэн байна.

“Энэ онд дэлхийн эдийн засаг сэргэхийг бодолцож, Дэлхийн Банк энэ оны дэлхийн эдийн засгийг 4% хувь орчим өснө гэж таамагласан байна. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө 6% хувиас дээш байх зорилтыг тавьсан юм. Хятад улс бол жижиглэнгийн борлуулалтын дэлхийн хамгийн том зах зээл, иймээс хойшдын хөгжлийн явцад, энэ онд дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээг сайтар дайчилж, дэлхийн гадаад худалдаанд үзүүлэх дэмжлэг нь ч нэлээд эрчимтэй байх төлөвтэй байна.”