Хятад улсад Ковид-19-ийн зургаан тохиолдол бүртгэгдэв
2021-06-19 16:06:31  

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны 19-ний өдөр мэдээлснээр, 6-р сарын 18-ны 00:00-24: 00 цагийн хооронд, Хятадын эх газарт шинээр батлагдсан 30 тохиолдол бүртгэгдсэнээс гадаадаас зөөвөрлөгдөн орсон 24 тохиолдол (Гуандүн 8, Шанхай 6, Фүжянь 4, Юньнань 2, Шаньши 2, Бээжин 1, Жэжян 1), дотоодод нэмэгдсэн 6 тохиолдол (бүгд Гуандүн мужид) байв. 

Одоогийн байдлаар гадаадаас зөөвөрлөгдөн орсон тохиолдол нийт 351 байгаагийн 8 нь хүнд өвчлөлийн шинж тэмдэгтэй байна.