Гэрч баримтгүйгээр худлаа ярьж байна
2021-07-21 20:21:00  

Гэрч баримтгүйгээр худлаа ярьж байна_fororder_W020210721687403474391

Сүүлийн үед Америкийн зарим албан тушаалтан, мэдээллийн хэрэгслийнхэн Үханий вирус судлалын газрын гурван ажилтан 2019 оны 11-р сард халдварт өвчнөөр өвчилсөн хэмээн хөөрөгдсөн бөгөөд эдгээр нь вирус “лабораториос алдагдсан” байж болох магадлалыг нэмэгдүүллээ гэсэн байна.

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-нд  хэлэхдээ, “Би Америкийн талаас маш дөхөм хэдэн асуултыг асууя. Тухайлбал, Америкийн тал үнэн бодит мэтээр ярьж байгаа зүйлийнхээ гэрч баримтыг гаргаж ирнэ үү. Америкийн тал Үханий вирус судлалын газрын гурван ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн гэж байна, тэгвэл тэдний нэр усыг хэлнэ үү. Тэдэнд ямар өвчин туссан бэ? Хэрэв КОВИД-19 вирусийн шинжилгээний хариу нь эерэг юм бол шинжилгээний хариуг нь Америкийн тал гаргаж ирнэ үү. Эдгээр асуултад хариулт өгөхийг Америкийн талд хүсье” гэсэн байна.

Түүнчлэн Америкийн талаас өөр бас хэдэн асуултыг асууя гэж бодож байна, тухайлбал эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын 5 мужийн КОВИД-19 вирусийн халдварлалтын гэрч нотолгоо 2019 оны 12-р сард нэгэнтээ бий болсныг Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаа илрүүлсэн байна. Үүнд Америкийн тал ямар хариу өгөх бэ? хэмээн Жао Лижянь хариу асуужээ.

 

 

\Уртнасан.\