Вирусийн үүсэл гарлыг тогтоох судалгаа улс төрийн харш саадад бууж өгөх ёсгүй
2021-07-23 19:16:12  

ДЭМБ-аас саяхан КОВИД-19 вирусийн үүсэл гарлыг тогтоох хоёр дахь шатны төлөвлөгөө нийтэлж, “Хятад улс лабораторийн дүрмийг зөрчсөний улмаас вирус алдагдсан” гэх таамаглалыг дараагийн шатны судалгааны гол агуулгын нэг болгожээ. Энэ нь 3-р сарын сүүлчид тус байгууллагаас нийтэлсэн дэлхийн хэмжээнд вирусийн үүсэл гарлыг тогтоох судалгааны Хятад улсад хийгдсэн хамтарсан судалгааны тайлангийн дүгнэлттэй ноцтой зөрчилдөв. Вирусийн үүсэл гарлыг тогтоох ДЭМБ-ын хоёр дахь шатны төлөвлөгөөнд дурдсан холбогдох зүйл үндэслэлгүй нь илт бөгөөд шинжлэх ухааны дагуу вирусийн үүсэл гарлыг тогтоох ажиллагаа улс төрийн харш саадад тулгарч буйг илчилж байна.

Вирусийн үүсэл гарлыг тогтоох судалгаа улс төрийн харш саадад бууж өгөх ёсгүй_fororder_37d12f2eb9389b5073af2472fabc3dd5e6116ed4

ДЭМБ-ын мэргэжилтний хэсэг хоёр ч удаа Хятад улсад ирж, Үханий вирус судлалын газарт ахуй талбай дээр нь судалгаа хийсэн юм. Мэргэжилтний хэсгийнхэн КОВИД-19 вирус Хятад улсын лабораториос алдагдсан байх магадлал бараг байхгүй гэдэг дүгнэлтийг гаргасан юм. Энэ дүгнэлт шинжлэх ухааны болон цаг хугацааны хяналт шалгалтыг хүлээж чадах юм.

“КОВИД-19 вирус ба Үханий лаборатори хороондоо холбоогүй” гэдэг үзэл ойлголт нэгэнтээ олон улсын эрдэм шинжилгээний салбарынхны нийтлэг ойлголт болсон. ДЭМБ хэрэв вирусийн үүсэл гарлыг тогтоох анхаарлын гол талаа дахин Үханий лабораторид төвлөрүүлээд байвал зөвхөн цаг хугацаа, нөөцийг дэмий үрж, вирусийн үүсэл гарлыг тогтоох явцыг удаашруулах болно. Ингэснээр нийт хүн төрөлхтөний эрүүл мэндийн ашиг тус хохирч, харин тэдгээр шинжлэх ухааныг уландаа гишгиж, бодит үнэнийг үл тоон, хувийн ашиг сонирхол хөөцөлдсөн Хятад улсыг эсэргүүцэгч Америк тэргүүтэй өрнөдийн улс төрчид болон хуйвалдагчид л цорын ганц ашиг тус хүртэгч болох юм.

Өдгөө, КОВИД-19 вирусийн дэлхийн олон газарт илэрсэн цагийн хуваарь хүмүүсийн олж мэдсэнээс эрт гэдгийг улам олон баримт нотолж байна. КОВИД-19 цар тахал нь олон эх үүсвэртэй байж магадгүйг энэ нь харуулж байгаа учраас дэлхийн хэмжээнд олон газарт, олон талыг хамарсан ерөнхийлсөн судалгаа өрнүүлэх шаардлагатай байна.

“Цар тахлын эсрэг тэмцэлд хамгийн их ялагдал хүлээсэн орон” АНУ-ын хувьд вирусийн үүсэл гарлыг тогтоох шалгалтыг яалт ч үгүй хүлээх ёстой. Хэрэв лабораторийг заавал шалгах шаардлагатай юм бол Америкийн Форт Детрик биологийн лаборатори, түүнчлэн 2019 оны намар тус баазын ойр хавиар дэгдсэн “учир битүүлэг уушгины хатгалгаа”-нд онцгойлон анхаарал хандуулах ёстой бөгөөд ДЭМБ-ын Вирусийн үүсэл гарлыг тогтоох хоёр дахь шатны судалгааны гол тал болгох нь зүйтэй.

Өдгөө 55 орон ДЭМБ-ын ерөнхий захиралд захидал илгээн, вирусийн үүсэл гарлыг тогтоох судалгааг дэлхийн хэмжээнд өрнүүлэхийг дэмжиж, эл асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Энэ нь вирусийн үүсэл гарлын асуудал бол шинжлэх ухааны асуудал болохоор улс төрийн харш саадад огтхон ч толгой бөхийж болохгүй, эс бөгөөс асар их хор уршиг дагуулна гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг төлөөлж байгаа юм.