Ши Жиньпин ТӨЗО-нд ажиллав
2021-07-23 10:21:19  

21-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ТӨЗО-нд ажиллав. Мөн өдрийн үдээс өмнө Нянчид хүрэлцэн очиход Ши Жиньпинийг онгоцны буудалд Төвөдийн ард түмэн халуунаар угтан авав. Онгоцны буудлаас тэрээр Ни-Ян голын гүүрт очиж, Ялузамбу мөрөн болон Ни-Ян голын сав газрын экологийн орчныг хамгаалж буй  байдалтай танилцав.

Ялузамбу мөрний экологийн орчныг хамгаалах бүс нь 2001 онд Хятадын үндэсний зэрэглэлийн экологийг хамгаалах туршилтын бүсийн жагсаалтад багтаж, байгалийг хамгаалах нийт 24 бүс, үндэсний зэрэглэлийн намгархаг 12 газрыг байгуулж, нийт талбай нь 103 мянган 500 хавтгай дөрвөлжин км-т хүрсэн байна.

21-ний үдээс хойш Ши Жиньпин Нянчи хот төлөвлөлтийн музей, Ба-И дүүргийн Нянчи суурины Гала тосгон, Гомбо цэцэрлэгт хүрэлцэн очиж, хот байгуулалтын төлөвлөлт, хөдөө орон нутгаа хөгжүүлэх, хотын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажилтай танилцав. 22-ны үдээс өмнө Ши Жиньпин Нянчи хотын галт тэрэгний өртөөнд очиж, Сычуань-Төвөдийн төмөр замын ерөнхий төлөвлөлт, Лхас-Нянчиг холбосон төмөр замын ажилтай танилцаж, тэндээс галт тэргээр Лхас хотыг зорьж, Нянчи-Лхасыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, холбогдох асуудлыг гүнзгий судалсан байна.

Н.Пүрэвжав