Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар найман талаар нийтлэг ойлголтод хүрчээ
2021-07-28 14:09:19  

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар найман талаар нийтлэг ойлголтод хүрчээ_fororder_W020210727826905307809

2021 оны 7-р сарын 27-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Тяньжинь хотноо МУ-ын Гадаад харилцааны сайд Батцэцэгтэй хэлэлцээ хийж, хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ.

Ван И хэлэхдээ “бидний хэлэлцээ баялаг амжилтад хүрлээ. Шинэ нөхцөл байдалд Хятад, Монголын харилцааг хэрхэн урагшлуулах, цар тахлын эсрэг үргэлжлэн хамтран ажиллах, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэх зэрэг найман талаар нийтлэг ойлголтод хүрлээ” гэжээ. Тодруулбал:

Хятад, Монгол нь уул толгодоороо залгалдсан найрсаг хөршийн хувьд их олон нийтлэг ашиг сонирхолтой. Тиймээс алс хэтийн хараанаас хоёр ард түмний язгуур эрх ашгийг тэргүүлэх байранд тавьж, улмаар хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулах ёстой хэмээн хоёр тал санал нэгтэй үзлээ.

Тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдал, бие даан сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашиг зэргээр харилцан хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэхээр тохиролцов.

Хоёр талаараа хоёр орны харилцаан дахь өндөр дээд зиндааны харилцаа холбооны гүйцэтгэх чухал үүргийг онцолж, хоёр орны удирдагчдын харилцаа холбоог эрчимжүүлэхээр тохиролцов. Үүнд 2021 оны Тайюаний эрчим хүч, нүүрстөрөгч багатай хөгжлийн форумд МУ-ын удирдагчдыг онлайн хэлбэрээр урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд Оюун-эрдэнэ, УИХ-ын дарга Занданшатар нарыг тохиромжтой цагт Хятад улсад урьж айлчлуулах зэрэг багтаж байна.

Хоёр талаараа цар тахлын эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, “Цар тахлын эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” нийтлэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн вирусийн үүсэл гарлыг тогтоох бол шинжлэх ухааны ажил, түүнийг улс төржүүлж болохгүй гэдгийг онцолжээ.

Хятад, Монголын нийтлэг ашиг сонирхлыг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд санал нэгджээ. Үүнд “Бүс ба зам” санаачилга болон “Талын зам” санаачилгыг үр дүнтэй холбож, холбогдох том чухал төслүүдийг урагшлуулж, хоёр орны худалдааны хэмжээг аль болох эртхэн 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг биелүүлэх зэрэг багтаж байна.

Цөлжилт, шороон шуурган зэргийн эсрэг экологи, хүрээлэн буй орчны хамгаалалтын салбар дахь хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтуудыг идэвхтэй хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцлоо.

Цар тахлын нөлөөг давж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулж, найрсаг харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлж, хэзээд сайн хөрш, сайн найз, сайн түнш байхыг батална.

НҮБ зэрэг олон талт механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, хамтаар ганц талт үзлийг эсэргүүцэн, олон талт үзлийг дэмжиж, хагалан бутаргахын эсрэг тэмцэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийг дэмжин, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулна гэдэгт санал нэгдэв.

Ван И онцлохдоо, “шинэ нөхцөл байдалд Монголын талтай үргэлжлэн мөр зэрэгцэн зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, шинэ эрч хүчээр сэлбэж, хоёр ард түмэнд улам их аз буян эдлүүлж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хамтаар ахиулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ.