Цар тахлыг улс төрийн зорилгоор ашиглах нь ёс зүйгүй үйлдэл
2021-07-29 11:51:59  

Орон нутгийн цагаар 7-р сарын 28-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дай Бинь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы КОВИД-19 цар тахлыг зохицуулах тухай бие даасан эрдэмтдийн багийн мэдүүлгийг сонсох албан бус хуралд оролцох үе Хятад улсыг ор үндэсгүйгээр гүтгэн доромжилж буй Америкийн талд хатуу чанга няцаалт хийжээ.

Дай Бинь хэлэхдээ, Америкийн төлөөлөгч өнөөдөр дахин НҮБ-ын индэр дээр КОВИД-19-ийн үүсэл гарлын асуудлаар улс төрийн явуулга хийж байгаа нь хурлын зорилгоос няцаж байна. Хятад улс вирусийн үүсэл гарлыг тогтоох олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ДЭМБ-ын мэргэжлийн багийг хоёр ч удаа эх орондоо урьж ажиллуулсан. Энэ үеэр мэргэжилтнүүд сонирхсон газар болгондоо очиж, уулзахыг хүссэн хүн болгонтойгоо уулзаж, улмаар “вирус лабораториос алдагдсан магадлал бараг үгүй” гэсэн шинжлэх ухаанч нотолгоо гаргасан бөгөөд “дэлхийн хэмжээнд хамгийн эрт халдвар авсан хүмүүсийг хайх” зэрэг чухал санаачилга дэвшүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрсөн юм. Вирусийн үүсэл гарлыг тогтоох дараагийн шатны ажил нь энэхүү үндсэн дээр үргэлжилж, дэлхийн олон оронд одоогоор илрүүлээд байгаа харьцангуй эрт халдвар авсан хүмүүст судалгаа хийх ёстой.

Бид бүгд л тод харж байгаа. Америк шинжлэх ухаан болон бодит үнэнээс хальж, вирусийн үүсэл гарлыг тогтоохыг ашиглан улс төрийн явуулга хийж, бусдыг харлуулахаар зүтгэж байгаа нь цар тахлын эсрэг өөрийн муу ажилласан хариуцлагаа бусдад нөмөргөхийн төлөө юм. Түүнчлэн Америк бусад орныг харуулах улс төрийн зорилгынхоо төлөө худал хуурмаг мэдээ мэдээллийг тарааж хөөрөгдөн, ёс зүйн “улаан шугам”-ыг нэгэнт давсан байна. Тэгээд ч бусдыг сүрдүүлж заналхийлэн, вирусийн үүсэл гарлыг тогтоох олон улсын судалгааны хамтын ажиллагаанд харш саад хийж байгааг олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцсээр байна. Хэрэг дээрээ ДЭМБ-ын саяхан дурдсан вирусийн үүсэл гарлыг тогтоох хоёр дахь үе шатны ажлын төлөвлөгөө гэгч нь даруй маш их улс төрийн оролцоотой болохоор улс орнууд эсэргүүцэж байна.

КОВИД-19-ийн үүсэл гарлыг заавал тогтоох ёстой. Үүд Хятад улс хэзээ ч “нээлттэй, ил тод, шинжлэх ухаанч, хамтран ажиллах” зориг санааг баримталж, гишүүн орнууд сайтар зөвшилцсөний үндсэн дээр дэлхийн хэмжээнд судалгааны ажил өрнүүлэхийг дэмжинэ. Үүний хажуугаар улс төрийн вирусийн үүсэл гарлыг ч тогтоох хэрэгтэй. Шинжлэх ухааныг дээдэлж, хүний алтан амийг эрхэмлэн, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, вирусийн үүсэл гарлыг тогтоох хамтын ажиллагааг бусниулахаа больж, ДЭМБ өөрийн оронд нь вирусийн үүсэл гарлыг тогтоох тухай судалгаа хийхэд мөн “нээлттэй, ил тод, шинжлэх ухаанч, хамтран ажиллах” байр суурь баримтлахыг бид Америкийн талд сануулж байна. Түүнчлэн улс төрийн явуулга өвчин тахлыг ялж дийлэхгүй бөгөөд хүний сэтгэлийг олохгүй гэдгийг дахин сануулж байна гэжээ.