Олимпын шинэ урианы ач холбогдлыг цаашид хөгжүүлэх нь зүйтэй
2021-07-29 16:26:25  

Олимпын шинэ урианы ач холбогдлыг цаашид хөгжүүлэх нь зүйтэй_fororder_5

Токиогийн Олимпын нээлтийн өмнөхөн ОУОХ-ны 138-р бүгд хурлаар шийдвэр баталж, хүмүүсийн сонорт хоногшсон “хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” хэмээх олимпын урианд “хамтдаа” гэдэг хэллэгийг нэмж оруулсан билээ. КОВИД-19 цар тахал дэлхий даяарт даамжирч, дэлхийн эдийн засгийн сэргэлт суларч, геополитикийн зөрчилдөөн үргэлжилсээр байгаа энэ үед “хамтдаа” гэсэн хэллэгийг нэмж оруулсны ач холбогдал нь юу болох талаар Олон улсын олимпын хорооны соёл, өвийн хорооны гишүүн Хөү Күнь манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, олимпын шинэ уриа нь одоогийн сүүлийн үеийн нөхцөл байдалд тулгуурлан орчин үеийн олимпын жинхэнэ ач холбогдол нь чухам юу вэ гэдгийг тайлбарласан, иймээс олимпын шинэ уриаг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэж ярьсан байна.

Хөү Күнь хэлэхдээ, Шинэ урианд ийм хэдэн зүйлийн утга санааг агуулж байна гэж хувьдаа боддог. Нэгд, КОВИД-19 цар тахлын нөлөөнөөс шалтгаалан дэлхий нийтийн олимпын хөдөлгөөн, дэлхийн ард түмний аж амьдрал нэгэнтээ цар тахлын өмнөх тэр үеийн байдалдаа эргэн очихын боломжгүй болсон. Ирээдүйн хөгжил магадгүй цар тахлын үеийг давж илүү сайжрах магадлалтай боловч хүмүүсийн үзэл бодол, амьдралын арга хэлбэр үүнээс болж тодорхой хугацааны дотор өөрчлөгдсөн. Амьдралын арга хэлбэр нэгэнтээ өөрчлөгдсөн тул цар тахлын өмнөх үед эргэн очихын боломжгүй боллоо. Цар тахлын одоогийн ийм үед “Хамтдаа” гэх энэ хэллэг бол хамгийн үндсэн утга санааг төлөөлж байна. Жишээлбэл, энэ удаагийн Токиогийн олимп зохиогдсоноор дэлхийн олон газрын тамирчид Токиод хуран цуглаж, цар тахал дэгдсэнээс хойших жил хагас гаруйн хугацааны дотор дэлхий нийтийн, нийт хүн төрөлхтөний хамгийн томоохон цуглаанд дахин нэгдэж, хамтдаа мэрийн чармайж, өөр өөрсийн сэтгэлийн эрч хүч тэнхээгээ харуулан, олон улс орнуудын залуучууд оюун санааны эрч зоригийг илэрхийлж байна гэдэг бол эв нэгдлийн үр бүтэмж юм. Эв нэгдэл байхгүй бол олимп зохиогдох боломжгүй байсан, учир нь улс орнууд цар тахлын сэргийлэлт, вакцинжуулалтын тал дээр зөрөө ихтэй байгаа. Иймээс зөвхөн эв нэгдэл байж чадсанаар нэгэн дор хамтдаа цуглах бололтцоотой  юм. Хоёрт, өдгөө дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, улс орнуудын хөгжлийн байдал тэнцвэргүй байна. Иймийн тулд одоогийн цар тахлын орчин нөхцөлд, түүнчлэн зарим улс орнууд хоорондын тэнцвэргүй байдал, улс төрийн хагарал, үзэл сурталын зөрчил сөргөлдөөний нөхцөл байдалд бид шинэ гараанаас алхаа нэгдэн, цар тахлын хүндрэлийг тэвчиж туулсны дараа энэ удаагийн олимпын цуглааныг биелүүлж байгаа нь хүмүүсийн хамтын хүсэл эрмэлзэл, тухайлбал хүн төрөлхтөн цаашид ч урагшлан дэвшиж чадна, харин цар тахлаас шалтгаалан ийм буюу тийм асуудалд орох бус гэдэг эрмэлзлэлийг харуулж байна. Үүнд бас саяхан ОХОУ, НҮБ хамтран олимпын үеэр дайн зогсох санаачилгыг дэвшүүлж, энэ хугацаанд дэлхийн хаана ч дайнгүй байхыг хүссэн явдал багтаж байна. Эдгээр нь “хамтдаа” гэдэг уриан дахь бид хамтаар урагшаа дэвшихийн утга санааг харуулсан. Гурват, шинэ нэмэгдсэн урианы агуулга хэрэг дэрээ өмнөхийг өвлөн залгамжилж байгаа гэж би бодож байна. “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” гэсэн уулын урианд “хамтдаа” гэдэг хэллэг нэмсэн нь хэрэг дээрээ уулын байсныг залгамжилсан үндэс дээр одоогийн хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдалд тулгуурлан орчин үеийн олимпын жинхэнэ ач холбогдол нь чухам юу вэ гэдгийг тайлбарласан байна. Иймээс шинэ уриа нь шинэ ач холбогдолыг нэмэрлэсэн тул бид цаашид тасралтгүй хөгжүүлэх нь зүйтэй юм гэжээ. \Уртнасан.\