Энэтхэгийн өмнөд нутагт ширүүн бороо оржээ
2021-10-17 15:18:24  

Энэтхэгийн өмнөд нутагт ширүүн бороо оржээ_fororder_52034cdb99024ea1b1017246a7e6d950

Энэтхэгийн мэдээллийн хэрэгсэл 16-нд мэдээлснээр, Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид сүүлийн үед ширүүн бороо орж, олон газарт үер, хөрсний гулгалт үүссэний улмаас багаар тооцоход 10 хүн нас баржээ.

Тус мужийн Коттаям, Патанантита, Идуки зэрэг газрууд гамшигт хамгийн ноцтой өртсөн байна. Ширүүн борооны улмаас зам сууж, олон газарт үер, хөрсний гулгалт үүсэж, одоогийн байдлаар дор хаяж 10 хүн нас барж, олон хүн сураггүй байна.

Энэтхэгийн арми, Гамшгаас хамгаалах үндэсний хүчин зэргээр бүрдсэн авран туслах багийнхан гамшгийн бүсэд аврах ажиллагаа өрнүүлж, 5000 айл өрхийг шилжүүлэн олон газар дахь авран туслах цэгт хүргэсэн байна.

Энэтхэгийн өмнөд нутагт ширүүн бороо оржээ_fororder_e624fa2bcf8b41509f89b9fdd8b1bde9

Энэтхэгийн өмнөд нутагт ширүүн бороо оржээ_fororder_4e084f8ab770469e9a80677a915e428a

 

 

\Уртнасан.\