Европын орнуудад аюулгүйн эрсдэл нүүрлэж байна гэв
2023-12-06 10:20:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Палестин Израилийн мөргөлдөөн улам ширүүсч байгаа учир Зул сарын баярын үеэр Европын холбооны орнуудад “аюулгүй байдлын асар их эрсдэл” тулгарна гэж өчитгдөр, 12 дугаар сарын 5-нд Европын холбооны дотоод үйл хэрэг эрхэлсэн комиссар Илва Йоханссон сэрэмжлүүлжээ.

Европын холбооны зарим гишүүд терроризмын эсрэг аюулгүй байдлын өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг гаргажээ. Исламын шашинтанд чиглэсэн үзэн ядалтын үг хэллэг, еврейчүүдийг эсэргүүцэх яриа илэрхий нэмэгдсэн. Түүнчлэн Бельги, Францад сүүлийн үед гарсан халдлагуудад үндэслэж, энэ үнэлгээг гаргасан гэж Илва Йоханссон хэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө, 12 дугаар сарын 2-ны орой Францын нийслэл Парис хотын төв дэх Эйфелийн цамхагийн ойролцоо хутгаар зэвсэглэсэн халдлага гарч, 1 хүн алагдаж, 2 хүн шархадсан юм. Бельгийн нийслэл Брюссельд мөн 10 дугаар сарын 16-ны орой гал нээсэн хэрэг гарч, улмаар Швейцарын хоёр хөгжөөн дэмжигч амиа алдаж, нэг хүн шархадсан. Бельгийн ерөнхий сайд Александр Де Кро энэ хэргийг “террорист халдлага” гэж нэрлэсэн юм.


Уртнасан