Үндэсний баярыг угтсан аварга цэцгийн сагсыг Тяньаньмэний талбайд байрлууллаа
22-Sep-2026
Нар хиртэлтийн гайхамшигт агшин
13-Aug-2026
Бээжингээс ойрхон байгалийн галерей Байлишя
23-Jul-2026
Үзэсгэлэнт Эргүнэ
14-Jul-2026
“Дээлтэй монгол наадам” 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа
10-Jul-2026
1 / 5
Саяхан Бээжингийн Вангийн ордон музей болон Францын Шантилли цайз хамтран зохион байгуулсан "Хятад-Францын морины сэдэвт соёлын үзэсгэлэн" /Бээжин өртөө/ Вангийн ордон музейд нээгдсэн юм. Энэхүү үзэсгэлэнд Францын Шантилли цайзын 60 гаруй морины сэдэвтэй үнэт эдлэлийг онцлон үзүүлж байна. Түүнчлэн үзэсгэлэнд Хятадын дотоодын соёл, музейн байгууллагууд болон Хонконгийн Жокей клубтэй хамтран хүрэл, уран зураг, баримал, морины дүрслэл бүхий орчин үеийн урлагийн бүтээлүүд зэрэг 200 гаруй эд өлгийн зүйл (багц) дэлгэгдэж, Хятад, Францын морины соёлын хөгжил, ур чадвар, гоо зүй, орчин үеийн урлагийн илэрхийлэлийг системтэйгээр танилцуулж байна. Тус үзэсгэлэн 11-р сарын 29 хүртэл үргэлжилнэ.