• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2003-12-09 16:13:01    
Гvйжєv мужийн уул ус

CRI

    Хайлшин хадны євєрмєц онцлогт газрын гадарга нь Гvйжєvг уул хад элбэгтэй нутаг болгосон юм. Гvйжєv мужийн аль газраар нь явсан ч єндєр нам уул сарьдаг хаяагvй хєхрєн ногоорч харагдах юм. Хятадын умард нутгийн уул хайрханууд асга шовхо сэхvйж байхад, Гvйжєvгийн уул хайрхан харин тєдий л єндєр биш, намхан мєртєє євс ургамалд бєрхєгдєєд онцын vзэсгэлэнтэй байдаг. Нарийн ажиглавал уул болгон нь адил бус хэлбэр тєрхтєй, зарим нь цэмцгэр сайхан байхад, зарим нь сvрлэг жавхаатай сэхvйж, бас зарим нь vлгэрийн баатар шиг логлойн харагдана.

    Гvйжєv мужийн баруун ємнє биеийн Бу-и vндэстэн, Миао vндэстний єєртєє засах тойрогт Ван Фэнлин ой шугуйн vзэмжит нутаг байрлаж байна. Олон мянган хачин оргил жигтэй хадаар бvрэлдсэн Ван Фэнлин хэдэн зуун газар сунан vргэлжилж байна. Эдгээр уулан оргилууд янз янзын хэлбэр тєрхтєй байдаг болохоор жуулчид єєрсдийн дvрслэн сэтгэхvйгээ бадруулан ямар ч сайхан нэр хайрлаж болох юм. Энэ нутагт мєн хєдєєгийн тарианы vзэмж, гол горхи, айл тосгон жигдэрч, ямар vед яаж харсан ч адил бус vзэмжээр хvрсэн болгоны нvдийг нээж байдаг нь гайхалтай.

    Хятадын дєрвєн зуу аруй жилийн ємнєх Мин улсын vеийн алдарт газар зvйн ухааны эрдэмтэн Шюй Сиакээ хоёр удаа энд ирж шинжилгээ хийсэн бєгєєд "алтан дэлхийд алдарт уул хэчнээн олон байлаа ч, уул сарьдаг нь ой шугуй шиг олон байдаг нь ганц энэ нутагт байрлажээ" гэсэн шvлэг бичин vлдээсэн байжээ. Бельги жуулчин Вим авгайтайгаа хоёул Гvйжєvгийн уул усы тухай маш гvvн сэтгэгдэлтэй байлаа. Вим хэлэхдээ, эндэхийн уул нь ёстой гоё. Янз янзын хэлбэр тєрхтєй. Хаа очсон ч хачин гоё уул тааралдна гэлээ.

1  2  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040