Гуо мо руо (1892-1978) 1892 онд Ши чуань мужийн Лє шаньд мэндлэв. Багаасаа Хятадын эртний шvлэг их олон уншсанаас болж шvлэгт их бахтай болсон юм. 1900 оноос хойш Чин гvрэн шалгалтын дvрмийг хvчингvй болгосноос Гуо мо руо сургуульд суух завшаан олж, шинэ бичиг номтой ойртож нvдэн хараа нээгдэв. Тэр бага дунд сургуульд байхдаа Хятадын эртний номыг их хэмжээгээр уншсанаас гадна улс тєрийн єгvvлэл, орчуулгын зохиол бvтээлийг ч уншсан байна.
1913 онд Гуо мо руо Солонгосоор дамжин Японд хvрчээ. 1915 онд Токиогийн нэгдvгээр дээд сургуульд шалгалт єгєн орж, 1918 онд хаант улсын их сургуульд орж анагаах ухаан сурсан байна.
Октябрийн хувьсгал болон “5-р сарын 4”- ний хєдєлгєєн тvvнд гvн гvнзгий нєлєє єгч, энэ vеэс эхлэн тэр уран бvтээлийн ажлаа эхэлсэн юм. 1920 - 1921 оны vе бол тvvний шvлгийн зохиол бvтээлийн єрнєн бадарсан цаг vе мєн. 1921 онд тvvний шvлгийн тvvвэр “Дагни” хэвлэгдэв. Энэ шvлгийн тvvвэр нь Гуо мо руогийн шинэ vеийн уран зохиолын тvvхэн дэх байр суурийг тогтоосон бєгєєд шинэ шvлгийн шинэ шатыг нээв. Гуо мо руо 1921 онд гурван удаа улсдаа буцан ирж тухайн vед “Одод огторгуй” гэдэг шvлгийн тvvврээ бичсэн байна. 1924 онд “Чянь мао” гэдэг шvлгийн тvvврээ бичжээ.
1925 онд шvлэгчин “Лонх” гэдэг шvлгийн тvvврээ бичсэн юм. 1926 онд Гуан жоу хvрч Гуан Дун их сургуулийн нийгмийн хэлтсийн дарга болжээ. 1927 онд “Энэ єдрийн Чан кайшийг vзтvгэй” гэсэн алдарт єгvvллээ бичиж, мєн энэ vед шvлгийн тvvвэр “Сэргэлтээ” бичжээ. 1928 онд Гуо мо руо Японд арван жил цагаачлан амьдарчээ. Энэ хугацаанд тэр намтарчилсан зохиол “Бага насны vе”, “Хувьралтын хойно ємнє” зэргийг бичжээ. 1937 онд тэр амьнасны аюулыг хайхралгvй эх орондоо буцан ирж “Улсаа аврах єдрийн сонин” найруулж ”, “Дайны чимээ” зэрэг шvлгийн тvvвэр болон “Чюй юуань”, ”Барсын тэмдэг” зэрэг тvvхт жvжиг бичсэн юм.
Хятадын чєлєєлєх дайны vед тэр Гоминдааны ноёрхож байгаа оронд дотоодын дайныг эсэргvvцэн, ардчиллыг тэмцэн олох тэмцэлд идэвхтэй оролцож, 1948 онд чєлєєлєгдсєн оронд ирсэн байна. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш тэр vргэлжилэн зохион бvтээх ажилд оролцохоос гадна урт хугацаагаар нvсэр хvнд нам ба тєрийн явдлын тушаалыг хариуцаж, шинжлэх ухаан, соёл, гэгээрэл боловсролын ажлыг удирдаж нам болон ардын хувьсгалын vйлсд шинэ хувь нэмэр оруулсан байна. 1978 оны 6-р сарын 12 -ны єдєр Гуо мо руо євчнєєр нас барсан юм.
1 2
|