Гуо мо руогийн уран бvтээлийн танилцуулга:
1921 онд хэвлэгдсэн “Дагни” бол Гуо мо руогийн хамгийн анхны шинэ шvлгийн тvvвэр мєн, бас ч Хятадын шинэ vеийн уран зохиолын тvvхэн дэх хамгийн товойсон амжилттай, агуу их нєлєєтэй шинэ шvлгийн тvvвэр мєн.
“Дагни” оршил шvлгийг гаргавал нийт 56 шvлэг байна, “Дагни”- ийн доторхи олонхи шvлгийг 1919 -1920 оны хооронд Японд суралцаж байх vедээ бичсэн юм. “Дагни” нь эрэлхгээр феодалын хvлээслэлийг эвдэж, нийгмийг хvчтэй єєрчлєхийг шаардсан сайн сайхан хvслэнг магтсан нь бvр ч ил тодоор “5-р сарын 4”- ний хувьсгалт хєдєлгєєний зориг санааг тусгаж, “5-р сарын 4”- ний цаг vеийн зориг санааны хvчит уриаг нэвтрvvлсэн байна.
“Дагни”- ны гол утга санаа:
(1) “Дагни”- ны олонхи шvлэгт хуучныг эвдэж шинийг буй болгох зориг санаа туушлагдаж байна. Хамгаас тєлєєлєх чанартай нь” Гардийн нирваань” болон “Дагнийн амьлал” болно.
(2) “Дагни”- ны олонхи шvлэгт Гуо мо руогийн эх орноо мєрєєдєн санах, шинэ хэрэг бодисыг магтан дуулах гvн сэтгэлгээ илэрч байна.
(3) Урвах зориг санаатай єєрийн дvрийг магтан дуулж, тvмэн бодистой уялдсан єєрийн дvрийг харуулсан нь мєн ч “Дагни”- ийн чухал агуулгын нэг мєн.
(4) Хєдєлмєр, ажилчин, тариачныг хvндэтгэн магтсан нь мєн ч “Дагни”- ны хvний анхаарлыг татах тал мєн.
(5) “Дагни”-д байгалийн vзэмжид гvн гvнзгий сэтгэлгээ євєрлєж, байгалийн vзэмжийг магтан дуулсан шvлгvvд ч байна. 1 2
|