Мао дvнь бол шинэ vеийн давшсан соёлын хошууч, зохиолч, шvvмжлэгч,орчуулагч мєн. Тэр Лv-шюнь, Гуо мо руотой хамтаар Хятадын хувьсгалт утга урлаг болон шинэ соёлын хєдєлгєєнд суурь тавьж єгсєн юм. Тэрээр ардчилсан хувьсгал, социализмын хувьсгал, социалист бvтээн байгуулалт зэрэг гурван цаг vеийг єнгєрєєжээ.
Мао дvнь1896 оны 7-р сард Жє жиан мужийн Дvн шиан шяний Y жэньбалгасанд тєрсєн юм.
1911-1913 он хvртэл нутагтаа бичиг vзэж, 1913 оноос Бээжин их сургуульд суралцаж, гэрийн аж амьдрал нь хvчир болсны улмаас 1916 онд Шан v хэвлэлийн газар найруулагч болсон юм. 1921 онд бусад хvнтэй хамтаар “уран зохиол судлах нийгэмлэг”-ийг vvсгэн байгуулсан байна. 1928 онд Японд очиж, 1929 онд “Солонго” гэсэн роман бичжээ. 1931-1932 оны хооронд алдарт “Yнэгэн харанхуй” гэдэг романыг бичсэн юм.
1937 оны 7 сарын 7- ны єдрєєс хойш тэр Шанхай, Хан жу, Хонконг зэрэг газарт хvрч Японыг эсэргvvцэх тэмцэлд оролцжээ.
1938 онд Шинь Жян дээд сургуульд “нийгмийн сурган хvмvvжил” гэдэг хичээл заасан юм. 1940 онд Ян Ань-д хvрч Лv-шюнь нэрэмжит утга урлагийн сургуульд хагас жил эрдэм шинжилгээний илтгэл тавьж, 1940 оны сvvлчээр Чvн Чинд хvрч “Yзэж сонссон тэмдэглэл” гэдэг номоо нийтлvvлжээ. 1941 онд Вань Наний хэрэг хувьслын дараа Хонконгд очиж “Идэмхий” гэдэг зохиолоо бичиж мєн 1941 онд Хонконгоос Гюй Линьд хvрч “Нээсэн ханшны урьд хожид” зэрэг зохиолоо бичсэн юм. Японыг эсэргvvцэх дайн ялсны дараа ЗХУ-д айлчлалт хийж, 1948 онд Хонконгоос Мvгдэнд ирж, 1949 онд Бээжинд хvрч ирсэн юм.
Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Бvх Хятадын утга урлагийн холбооны орлогч дарга, Зохиолчдын холбооны дарга “Ардын уран зохиол” зэрэг сэтгvvлийн найруулагчийн ажлыг хийж байжээ. Ажлын чєлєєгєєрєє тэрбээр уран зохиолын шvvмж бичсэн юм. Хэдэн арван жилийн турш тэрбээр социалист соёл боловсролыг бvтээн байгуулах, Хятадын гадаад соёлын солилцоог ахиулах, олон улсын дэвшилт соёлын vйлсийг дэмжих болон дэлхийн энх тайвныг хамгаалах тэмцэлд бvх оюун ухаанаа зориулсан юм. єтлєє насандаа Тэрбээр соёлын хувьсгалын арван жилийн тарчлалын шалгалтыг дааж, нам болон ард тvмэнтэйгээ хамт зогссоор ирсэн юм. Сvvлчийн хэдэн жилийн турш тэрбээр євчнєє хайхралгvй чармайн дурдатгал бичжээ. Хэдийвээр бvгдийг бичиж барсангvй боловч одоо vеийн Хятадын уран зохиолын тvvх болон улс тєр нийгэм соёлын тvvхэнд эрхэм нандин тvvхэн материал vлдээсэн юм.
1 2
|