• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-16 15:43:53    
Мао дvнь

CRI

Мао Дvний уран бvтээлийн танилцуулга:

    “Yнэгэн харанхуй”:

    “Yнэгэн харанхуй” бол Хятадын орчин vеийн хувьсгалт ахуйч vзлийн шалгарсан роман болох юм. 1931-1932 оны хооронд бичжээ. “Yнэгэн харанхуй”-г нийтлvvлсэн нь Мао дvний зохиол бvтээл боловсронгуй хугацаандаа орсныг харуулж байх бєгєєд тvvний уран зохиолын тvvхэн дэх байр суурийг тогтоосон юм. Энэ зохиол олон гадаад хэл дээр орчуулагдаж, дээд хэмжээгээр vнэлэгдсэн юм.

    “Yнэгэн харанхуй” бол гучаад оны Хятадын нийгмийн бодит амьдралаар суурь болгож, гучаад оны Хятадын нийгмийн шинж чанарын тухай маргаанаар сэдэв сонгох, бор материалаа эсгэх баримжаа болгож, зохиолын гол санаагаа боловсруулжээ.

    Зохиолч энэ романдаа vндэстний жижиг, том хєрєнгєтєн анги, хувьсгалч, ажилчин ангийг дvрслэн бичжээ. Зохиолд гучаад оны эхний vеийн Хятадын vндэстний хєрєнгєтєн ангийн ахуй байдал болон гарах замыг дурдан гаргажээ. Романд Хятадын vндэстний хєрєнгєтєн ангийн нийтлэг дvр Y Сvнь пvvг бvтээжээ.

    “Yнэгэн харанхуй” бол урлагийн аргаар Хятадын гучаад оны тvvхэн байдлыг дахин харуулж, тvvний тvvхэн хєгжлийн жам ёсыг заан гаргасан тул хувьсгалт ахуйч vзлийн зохиолд тооцно.

    Ерєнхийлєєд хэлвэл “Yнэгэн харанхуй”-д олон талын дvрийг бvтээж, гучаад оны Хятадын нийгмийн амьдралыг зураглан гаргажээ. Yvнд олон ангийн байдал болон хандшийг харуулж, нэгэн цаг vеийн нийгмийн амьдралыг тусгасан байна. Амьдралыг тусгасан хvрээ хэвчээ нь єргєн дэлгэр бєгєєд гvнзгий, иймээс орчин vеийн уран зохиолын тvvхэнд их амжилт гаргажээ. Тvvнийг хувьсгалт ахуйч vзлийн шалгарсан зохиол гэж хэлэх нь зохистой байна.

    “Линь овогтын пvvс” болон “Хаврын хvр”
“Линь овогтын пvvс” болон “Хаврын хvр” зэрэг єгvvллэг нь цєм “Yнэгэн харанхуй”-тай нэг жилд бичсэн юм. “Yнэгэн харанхуй”-д хєдєє тосгоны байдлыг хагас бичээд орхисон юм, “Линь овогтын пvvс”, “Хаврын хvр”-ийг бичсэн нь vvнийг нєхвєрлєхийн тєлєє юм.

     “Линь овогтын пvvс” гэдэг єгvvллэгийн гол баатар Линь авгай бол жижиг балгасны ажилч хэчээнгvй худалдаачин хvн мєн. Гэвч хєдєє тосгоны хоосролоос юм нь худалдан гарч чадахгvй болж, зоос мєнгє ч хомсоджээ, авцаа нь нэн хэцvv болж, дарлал зєрчлийн дунд Линь овогтын пvvс эцэстээ дампуурсан байжээ.

     “Хаврын хvр” бол зохиогчийн “Намрын хураалт”, “Хахир євєл” зэрэг хєдєє тосгоны гурван зохиолын нэг нь болно. Тус єгvvллэгт Хятадын Хєх мєрний ємнє нутгийн хєдєє тосгоноор орчин ахуйгаа болгож, Лао Тун баогийн нэгэн гэр бvл хаврын хvр тэжээж элбэг хураалт олсон болоч, амьдрал нь улам хvчир бэрхшээлтэй болж байгаа ахуй байдлыг бичсэн юм.


1  2