Н.Сайнцогт угийн нэр нь Сайчунгаа. 1914 оны 2-р сарын 23 ны єдєр Хятадын цахар чуулганы шулуун хєх хошууны хоёрдугаар сумын (одоогийн Шилийн гол аймгийн шулуун хєх хошуу) малчин Насандэлгэрийн гэрт тєржээ. Ээж нь шулуун цагаань ажилч хєдєлмєрч, ардын vлгэр домог сайн мэддэг хvн байжээ. Бэргэн нь сайн дуу дуулж, охин дvv нь холбоо сайн хэлдэг байжээ. Гэр бvлийн энэхvv орчин тойрон хийгээд ардын аман зохиолоор баялаг цахар нутаг Н.Сайнцогтын хожим зохиолч болоход нь их нєлєє vзvvлсэн юм.
Н.Сайнцогт 1923-1936 болтол хошууны бага сургууль болон цахарын залуусын сургуульд суралцав. 1937 онд Японд суралцахаар очиж, урьдаар нэг жил бэлтгэл ангид суралцаад дараа нь Токио хотын дорнодахины их сургуулийн сурган хvмvvжлийн салбарт суралцжээ. 1941 онд сургуулиа тєгсгєєд, 1942 онд улсдаа буцан ирэв. Тэгээд 1945 оны хавар болтол баруун сєнєд хошууны охидын сургуульболон Чуулгат хаалга зэрэг газарт багшилжь “Монголыг хєгжvvлэх хурал” гэдэг байгууллагад сурах бичиг найруулах ажлыг хийж байсан бєгєєд дэмчигдонровын соёлын нарын бичээчээр дєрвєн сар ажилласан байжээ.
Н.Сайнцогт 1945 оны 9-р сараас 1947 оны 11-р сар болтол БНМАУ-ын Сvхбаатарын нэрэмжит намын боловсон хvчний дээд сургуульд суралцан онц дvнтэй тєгсгєжээ.
1947 оны сvvлчээр Н.Сайнцогт эх орондоо буцан ирэв. Тэгээд “євєр монголын єдрийн сонины хороонд ажилсан байна.
Шинэ хятад улс байгуулагдсаны дараа нь 1956 оны 3-р сард болсон зохиолчдын нийгэмлэгийн хоёрдугаар удаагийн єргєтгєсєн хурал дээр Н.Сайнцогт Хятадын зохиолчдын нийгэмлэгийн хэрэг эрхлэгчээр сонгогдож, “Євєр монголын уран зохиол” (монгол) сэтгvvлийн ерєнхий найруулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд тэрбээр євєр Монголын утга урлагийн ажилтны холбооны дэд дарга болж, 1956 оны євєл Хятадын зохиолчдын нийгэмлэгийн євєр Монголын салбар нийгэмлэгийг байгуулахад даргаар сонгогдсон байна.
Н.Сайнцогт бvх Хятадын улс тєрєєр зєвлєлдєх зєвлєлийн дєрєвдvгээр сонгуулийн гишvvн, ЄМЄЗО-ны хоёрдугаар сонгуулийн ардын тєлєєлєгчдын их хурлын гишvvн, Хятадын утга урлагийн ажилтны холбооны гишvvн, “Шvлэг сэтгvvл”-ийн найруулах зєвлєлийн гишvvн зэрэг vvрэг тушаалыг хариуцаж байжээ.
Н.Сайнцогт 1973 оны 5-р сарын 13 ны єдєр 59 настай байхдаа Шанхайд нас барсан юм.
1 2 3
|