Н.Сайнцогтын уран бvтээлийн танилцуулга:
1938-1945 оны хоронд Н.Сайнцогт “Сэтгэлийн хань”, “Урагшлах бидний уриан дуун” зэрэг хоёр шvлгийн тvvвэр хэвлvvлжээ.
“Сэтгэлийн хань” бол зохиогчийн Японд суралцаж байхдаа бичсэн шvлгийн тvvвэр болно. Yvнд 32 шvлэг орсон бєгєєд таван бvлэг хуваажээ.
(1) Байгалийн цэцэрлэг бєгєєд соёлын орон болсон Нипон. (2) Эрмэлзлийн булаг. (3) Бургаст манхны униар. (4) Чингэсийн цусан оргилга. (5) Урт шvлэглэл зэрэг болно.
Нэгдvгээр бvлэгт Японы Фv жи уул зэрэг байгалийн vзэмжийг магтан дуулжээ. Хоёрдугаар бvлэгт хvсэл эрмэлзлийн vзэлтээ илтгэж. Гуравдугаар бvлэгт тєрсєн нутаг, тєрєл садангаа сангалзжээ. Дєрєвдvгээр бvлэгтт Чигэс хааны гавьяа зvтгэлийг магтан дуулж. Тавдугаар бvлэгдт єєрийн хайр хорсол, vзэл сэтгэлээ илтгэсэн байна.
Тус шvлгийн тvvвэрт Н.Сайнцогт vндэстэн болон эх орноо хайрлах сэтгэлээ илтгэжээ.
“Сэтгэлийн хань”-с гадна “Замбад дарагдсан нялх ногоо” гэдэг улс тєрийн уянгын шvлэг бол зохогчийн нэгэн тєлєєлєх чанартай бvтээл болох юм. Тус шvлэгт “Замба”-аар мєхєж байгаа феодалын хvчнийг билэгдэн зvйрлэжь “Нялх ногоо” гоор єсєн торниж байгаа шинэ хэрэг бодис, шинэ хvчнийг билэгдэн зvйрлэжээ.
Монгол улст суралцаж байх vеийн шvлгээс “Улаанбаатар” бол тєлєєлєх чанартай зохиол болно. Тус шvлгийг 1946 оны 1-р сард бичжээ. “Улаанбаатар” гэдэг шvлэг нийт есєн бадагтай. Эхлэлтийн бадагт гарчгаа тодолж, дараахь хоёр бадагт “Шинэ ажилчин босгосон” алдарт Улаанбаатар, дундахь дєрвєн бадагт “Ардын эрх цацарсан” шинэ нийслэл гэжээ. Тєгсгєлийн хоёр бадагт “Лениний тугийг єндєр мандуулсан” хувьсгалт нийслэл гэж дvгнэжээ.
“Элст манхны эх нутаг”-гийг 1947 оны сvvлчээр бичжээ. Тус шvлэгт Хятадын ардын чєлєєлєх дайны vеийн хурц ширvvн, тєвєг будлиантай тэмцлийг тусгажээ. Бvх шvлгийг эх орноо хайрлах халуун сэтгэлийн догдлолоор бичиж, харгис дайсныг эсэргvvцэх хатан зоригоор сэжимлэсэн юм. Тус шvлэг тухайн цаг vеийг зєв Тусгаснаар их ач холбогдолтой юм.
“Манай Монголын мандах дуу” нь дээд доод хоёр хэсгээр бvрэлджээ. Yvнийг 1941 онд Японоос эх орондоо буцан ирээд бичсэн бєгєєд дээд хэсэгт нь цєєхєн уран зохиол байх боловч єгvvллийн зохиолоор гол болгосон 19 зохиол оржээ. Доод хэсэгт нь найрууллын зохиол 7 орсон байжээ.
1 2 3
|