• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 15:57:48    
Хани vндэстний соёл урлаг

CRI

    Хани vндэстэн баялаг сайхан уран зохиолын єв сантай байдаг юм. Ардын аман зохиол нь агуулга єргєн, тєрєл зvйл олон байдаг бєгєєд домог vлгэр, хууч яриа, яруу найраг, оньсого таавар, зvйр цэцэн vг зэрэг нь тvvнд голлох байр эзлэдэг байна.

    Домог vлгэр болон хууч яриа бол хамгийн эртний аман зохиолын хэлбэр болох бєгєєд тоо хэмжээгээрээ ч хамгийн олонд тооцогддог байна. Тэдгээрийн зонхилох хэсэг нь яруу найраглалд уусан шингэсэн байдаг ба “Сав ертєнц тогтсон нь”, “Осэмисэ”, “Эртний хvн”, “Чалаа хавчилд” зэрэг бvтээл бол тєлєєлєх чанар бvхий домогт найраглалууд болно. “Сав ертєнц тогтсон нь”, “Yндэстний vvсэл”, “Ах охин дvv хоёрын гэрлэсэн нь”, “Yндэстний их нvvдэл”, “Он сар єдрийн ялгал бий болсон нь”, “Нутаглан суусан нь” зэрэг зургаан бvлгээс бvрдсэн “Осэмисэ” хэмээх бvтээл бол хани vндэстний районд хамгийн урт хугацаанд єргєнєєр уламжлагдан ирсан, хамгийн их нєлєє бvхий нэлээд бvрэн бvтэн домогт найраглал юм. Тэр нь уран зохиолын шилдэг бvтээл тєдийгvй, бас чухал vнэ цэнэ бvхий тvvхийн нандин сурвалж хэрэглэгдэхvvн болдог байна.

    Хани vндэстний яруу найргийн агуулгын хvрээ хэмжээ нь маш єргєн байдаг бєгєєд тvvнд шашны болон амьдралын зан заншлыг харуулсан, олон нутгийн язгууртан ноёлогчийн дарлал мєлжлєгийг эсэргvvцэж ард тvмний шудрага тэмцлийг магтан шайшаасан агуулгаас гадна бас феодлын богтлох гэрлэлтийн ёс журмыг эсэргvvцэн цэвэр ариун хайр дурлалыг таашаан тэмдэглэсэн агуулга ч багтсан байдаг билээ. Урт яруу найраглал нь хани vндэстний ардын амн зохиолд тун чухал байр эзлэдэг бєгєєд єнєєгийн байдлаар “Агилочилое болон Засзаи” ﹙уг зохиол нь “Баатар эр болон цэцэг”, “Тодимаигийн дуулал”, “Охидын хєдєлмєрийн дуулал” гэсэн хэдэн хэсгээс бvрддэг﹚зэрэг бvтээлvvдийг эмхтгэн гаргасан байна. 3400 гаруй мєр шvлгээс бvрдсэн “Агилочилое болон Засзаи” гэсэн эл зохиолд нугаршгvй тэмцэгч хоёр баатрын дvрийг бvтээсэн бєгєєд бvх зохиол нь гол зохиолоос гадна, бас эхлэлийн болон тєгсгєлийн vг зэрэг чимэглэлтэй байдаг болохоор хэлбэрийн хувьд ч нэлээд нарийн бvтэцтэй болж чадсан юм.

1  2