Ханичууд ардын аман vлгэр болон ардын дууны талаар ч баялаг єв уламжлалтай байдаг. Ардын дуу нь голцуу “Хабарэ”, “Ачигу” гэсэн хоёр том хэсэг болон хуваагддаг байна. Yvнд “Хабарэ” нь архины дуу болох бєгєєд тvvнийг гол тєлєв тахил тайлга хийх, баяр дурсгалын єдрийг тэмдэглэх, хурим найр болох зэрэг єргєн их ёслолын vеэр дуулдаг бол, “Ачигу” нь харин зонхилох нь хайр дурлалаар сэвдлэсэн уулархаг нугтийн дуу болох бєгєєд тэр нь асуух хариулах хэлбэрээр дуулдаг эрэгтэй эмэгтэйн харилцаа дуу байдаг юм.
Хани vндэстэн бол дуу хєгжим болон бvжигт авьяслаг vндэстэн юм. Хани vндэстний хvvхэд багачуул, хєгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэсэнгvй бvр хєгжмийн зэмсгийг сонирхон биедээ авч явдгийн дотор, залуучууд нь шудрага болон хуучрыг их сонирхдог бол, охид нь нарийхан хулсаар хийсэн лимбийн хэлбэртэй “Бау” болон хулсаар хийсэн нэг зvйлийн vлээх чавхдах “Сянме” хэмээх хєгжмийн зэмсгийг сонирхдог байна. Баяр дурсгалын єдрийг тэмдэглэх буюу тахил тайлгын томоохон арга хэмжээ болох vеэр ханичууд хєгжимдєн дуулцгааж наргин цэнгэцгээдэг бєгєєд заримдаа шєнєжин найрладаг юм.
Уламжлалт бvжгэнд нь дэвvvрт бvжиг, тоншуулын бvжиг, баярын бvжиг, хэнгэрэгт бvжиг зэрэг олон тєрлийн бvжгvvд багтдаг байна. Хэнгэрэгт бvжиг бол баяр найрын баяр баясгалант байдлыг харуулсан євєрмєц онцлог бvхий жавхалаг бvжиг юм. Хани vндэстний бvжгийн зонхилох агуулга нь эртний домогтой холбоотой байдаг бєгєєд бvжгvvд нь бvр тогтсон хєгжимтэй байдаг билээ.
Хєгжмийн зэмсэгт нь шудрага, хуучир, хулан бишгvvр, лимбэ, бау болон сянме зэрэг бий. “Бау” бол хани vндэстний євєрмєц онцлогтой хєгжмийн зэмсэг болох бєгєєд тvvнийг vлээн хєгжимдэхэд яруу уянгалаг дуулддаг байна.
Ханичуудын гар урлал нь нэлээд нэртэй байдаг. Бvсгvйчvvд нь хатгамал хатгах, наамал наах зэрэг олон зvйлийн хээ угалз урлаж чаддагаас гадна бас луу, гарди, шувуу, загас зэргийн зураг дvрсийг ч єнгє зохицуулан маш гоё урладаг байна. Сишуанбаньнагийн хани vндэстэн бас єнгєт утасаар гоё хээ зураг бvхий давуу болон цvнх зэргийг нэхэж сvлжиж чаддаг. Моцзянгийн хани vндэстний нэхдэг бvрх малгай бол мєн ч эдэлгээ сайтай гар урлалын гоё бvтээгдэхvvн болдог юм. 1 2
|