Лаху vндэстэн бол ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай vндэстэн юм.
Лаху vндэстний ардын аман зохиолын тєрєл зvйлд голцуу домог vлгэр, явган vлгэр, яруу найраг болно. "Хvн хэрхэн хєгжиж ирсэн бэ", "хvн хэрхэн газар тарианы ажил хийх болсон бэ", "Зурхайн тооллын vvсэл гарал", "Наблопа" зэрэг домог vлгэрvvд бол эрт дээр баларлаг vеийн сэтгэхvйн vvднээс хvн тєрєлхтний vvсэл хєгжил болон эх байгальтай зохицон амьдарсан аж байдлыг єгvvлсэн зохиолууд юм. "Yндэстэнvvдийн vvсэл гарал", "Лаху vндэстэн яагаад vсэг бичиггvй вэ" зэрэг домог vлгэрvvд нь олон vндэстний бий болсон, хєгжсєн тvvхэн замналыг хэсг талаас зарим хэмээнд дахин илрvvлсэн шинжтэй байдаг учраас тэр нь тvvх судлалд зохих лавлагаа болдог юм.
Сайн сайхан амьдралыг хvсэн мєрєєдсєн, нутаг усныхаа єнгє vзэмжийг магтсан аман зохиолын тєрєл зvйл лахучуудын дунд маш єргєнєєр уламжлагдан дэлгэрсэн байдгийн дотроос хамгийн тєлєєлєх чанар бvхий зохиол бvтээлд "Эрдэнэ чулууны vлгэр", "Олс угаах газар", " Эся луусын хааныг дарсан нь", "Хагума", "Yр тарианы vvсэл гарал" зэргийг нэрлэж болох юм.
Ардын аман vлгэрийн агуулгынн нь хамрах хэмжээ маш их байдаг, тvvнд "Ховдог шунхай луусын хаан", "Мєнгє хулгайлагч ноён", "Дээрэмчид тэмцсэн нь" зэрэг феодлын ноёрхлыг эсэргvvцсэн агуулга бvхий зохиолууд байдгаас гадна бас "Мэньканду" болон "Мапогийн дулалдаан" зэрэг империализмийн эсрэг тэмцлээр сэдэвлэсэн зохиол болон хайр дурлалаар сэдэвлэсэн зохиол зэрэг олон тєрєл багтдаг байна. Амьтан араатны тухай vлгэр ч олон байдаг бєгєєд тэдгээр vлгэрvvд нь баялаг уран сэтгэмж, гойд сайхан илтгэмжтэй мєртєє гvн ухааны нарийн учир утгыг агуулсан байдаг болохоор сургалт хvмvvжлийн ач холбогдолтой байдаг билээ.
Лахучуудын ардын аман зохиолын дотор хамгийн онцлог зvйл нь яруу найргийн зохиол бvтээл болох бєгєєд тэр нь хєгжим бvжигтэй нягт хэлхээ холбоотой байдаг юм. Лахучуудын яруу найргийн зохиол бvтээлийг бас их тєлєв тууль, найраглал, хайр дурлалын дуу, зан заншлийн учир холбогдол бvхий дуу зэрэг хэдэн тєрєлд хувааж болдог байна. "Мэндаймидай"﹙тэнгэр газар бvрэлдэн тогтсон нь гэсэн vг﹚, "Ябо болон Найбо"﹙ах охин дvv хоёр ан агнасан нь гэсэн vг﹚,"Мэншумишу"﹙єнгє шимлэг нутаг хайж одсон нь гэсэн vг﹚гурван хэсгээс бvрдсэн хамгийн нэртэй тууль нь болох "Мупамипа" бол эртний ханичуудын эдийн засаг, амьдрал, уул уурхай олборлож байсан байдал, гэр бvл бололцох ёс заншил болон vндэстний их нvvдлийн тvvх зэргийг судлахад чухал болдог бvтээл юм.
Урт найраглал нь лаху vндэстний уран зохиолын эрдэнийн санд жинтэй байр эзлэдэг байна. Тэдгээрийн доторхи тєлєєлєх чанар бvхий бvтээл болох "Цзануцзабе" хэмээх зохиолд хvмvvсийн хvслэн болсон нугаршгvй зоригтой нэгэн баатар сайн эрийн дvрийг амьдлагаар бvтээж, эх байгальтай зохицон аж тєрж, дарлал мєлжлийг эсэргvvцэн, эх чєлєєний тєлєє ойгагvй хадан зоригтой тэмцсэн лаху vндэстний ард тvмний vзэл санаа, vйл явдлыг харуулсан байдаг билээ. "Топукэ"﹙оньсого﹚бол яруу найргийн зохиолд онцгой чухал байр эзлэдэг, мєн ханичуудын маш их сонирдог зvйл юм.
1 2
|