• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:42:55    
Лаху vндэстний соёл урлаг

CRI

    Лаху vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Бvжиг болон хєгжим нь хани vндэстний амьдрал vйлдвэрлэлтэй нягт холбогдож тvvнийг тусган харуулсан, бусдаас ялгарах євєрмєц онцлог бvхий урлагийн тєрлvvд байдаг. Баяр дурсгалын єдєр болоход хvн болгон дуу дуулан бvжиг бvжиглэж хэдэн хоногоор єдєржин шєнєжин цэнгэн найрладаг байна. Yvнд тэд уламжлалт ардын дуу дуулахаас гадна бас бvжгийн хєгжєєнд зохиулан тухайн байдалд дааруулан дуу зохиож дуулцгаадаг юм. Ииймэрхvv дуу нь ардын дуутай нэгэн адилаар тогтсон аястай байдаг бєгєєд дууны vгийг нь тэр даруйд нь найруулж зохиох хэлбэрээр дуулдаг байна.

    Лаху vндэстний урлагийн єндєр боловсрол тєвшнийг vзvvлсэн уг дууны vг нь гол тєлєв дуулагчийн тухайн цаг vеийн vзэл сэтгэлгээг илтгэсэн байдаг болохоор хvмvvст аятай сайхан сэтгэгдэл тєрvvлдэг билээ. Бvжгийн хєдєлгєєнд нь хєлийн оролцоо ихтэй байдаг бєгєєд бас хєлийн хєдєлгєєн нь зvvн дийш чиглэдгээр гол болгодгоороо онцлог юм. Лаху vндэстний ард иргэдийн байнга бvжиглэдэг бvжгvvдэд хулсан бишгvvрт бvжиг, ургац цайруулах бvжиг, євс тvvх бvжиг, бєднє шувууны бvжиг зэрэг олон тєрлийн бvжиг байдаг.

    Уламжлалт хулсан бишгvvрт бvжиг нь хэлбэрийн хувьд гуч гаруй зvйлийн байдаг бєгєєд тvvнд амьтан араатныг дууриасан хєдєлгєєн зонхиолдог байна. Лахучуудын хєгжмийн зэмсэгт нь бишгvvр, шудрага, лимбэ зэрэг бий. Хулсан бишгvvр бол хани vндэстний иргэдийн дунд маш тvгээмэлжсэн, насанд хvрсэн эрэгтэйчvvд бараг бvхнээрээ хєгжимдэж чаддаг хєгжмийн зэмсэг юм. Баяр дурсгалын єдрvvдэд лахучуудын тосгоны єнцєг булан бvхнээс хулсан бишгvvрийн яруу сонголонтой хєгжмийн дуун дуулдаж байдаг билээ.

    Лахучууд тvмэн бодис сvг сvнстэй гэж vздэг бєгєєд олон сахиулсныг шvтдэг балар эртний шашин болон их хєлгєний буддын шашныг шvтдэг цєєнх нь бас Хиристосын шашин болон Католиг шашин шvтдэг. Тэд их сахиулсан Э сягаа дээдлэн тахидаг Э ся бол хvн тєрєлхтєнийг бvтээсэн тvмэн бодисыг захирагч хvмvvсийн жаргал зовлон сайн мууг мэдэгч их сахиулсан мєн гэсэн домог бий. Тус vндэстэнд "Мv ба" (бєє) байх бєгєєд тэрээр хурим найр оршуулж хєдєєлvvлэх зэрэг ажлын ёслолыг хариуцан даргалж євчин эмгэг гадагш явах хvvхэд тєрєх зэрэг талаар тєлєг vзэж мэргэлдэг.


1  2