• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 16:35:04    
Наси vндэстний соёл урлаг

CRI

    1000 гаруй жилийн тэртээ Наси vндэстний бvтээсэн цацрангуй соёлыг тvvхэнд "Дунбагийн соёл" хэмээн нэрлэдэг билээ. Наси бичиг бол дvрс бичиг юм, анх Дунбагийн шашныхан хэрэглэж "Дунбагийн судар" хэмээх номыг дуурвиснаар тvvнийг бас Дунба бичиг гэдэг болсон байжээ. Дунба бичиг бол 1400 гагуй дан vсэг бvхий "амьд дvрс бичиг" хэмээн алдаршсан vсэг бичиг юм. Маш олон хуудсаас бvрдсэн "Дунбагийн сударт" наси vндэстний ард тvмний баларлаг нийгэм, боолт нийгмээс феодлын нийгэм руу шилжсэн тvvхэн явц дахь улс тєр, эдийн засаг болон соёл зэрэг олон талыг хамран тэмдэглэсэн байдаг учраас, тэр нь наси vндэстний нийгэм тvvх, уран зохиол, урлаг, философи, одон орны ухаан болон шашин шvтлэг зэргийг судлалхад ховор нандин сурвалж хэрэглэгдэхvvн болдог байна.

    Наси vндэстний уран зохиолын тєрєл зvйл нь олон, агуулга нь баялаг байдаг бєгєєд тvvний дотор тухайн vндэстний бичгийн мэргэдийн туурвисан тусгай зохиолууд байдгаас гадна бас иргэдийн нийтийн бvтээл болох аман зохиол ч нэн арвин байдаг юм. Наси vндэстний ард тvмний нийтийн бvтээл болох "Сав ертєнц тогтсон нь" гэдэг зохиол бол галав дэлхий бий болсноос наси vндэстний ард тvмний эх байгальтай зохицон амьддарсан vйлдвэрлэл хєдєлмєр болон чин vнэнч хайр дурлал зэрэг агуулгыг дvрслэн харуулсан нэрт тууль юм. Насичуудын ардын аман зохиол нь эгэл борогжуун хэл найруулгатай, vндэстний онцлог ихтэй байдаг.

    Наси vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Тэд баяр наадмын арга хэмээдээ бvр дуу бvжгийн тоглолт зохион явуулдаг юм. Яруу найраг, хєгжим, бvжиг байнга гурвалсан хэлбэрээр илэрдэг нь наси vндэстний ардын аман урлагийн хамгийн онцлог зvйлvvдийн нэг нь болно. Ардн дуунуудад нь голцуу аж байдлын дуу болон богино дуу гэсэн хоёр тєрєлд хуваагддаг бєгєєд хєгжмийн тєрлийнх нь дортоос хамгийн єргєн дэлгэрсэн нь лимбийн хєгжим, хулсан бишгvvрт бvжгийн хєгжим болон Юань улсын vеэс уламжлагдаж ирсэн "Байшаси" хэмээх хєгжим хєгжим зэрэг болно. Яруу сайхан тунгалаг цээлхэн мєртєє ирлvvн идлэг байдаг нь эдгээр хєгжмийн онцлог нь юм. Эртний уламжлалт дуу бvжгийн хєгжимдvvдэд нь "Вэймайда", "Ворэрэ", "Алили" зэрэг цоглог тvргэн айзамтай баясгалант хєгжим зонхилж байдаг билээ.

1  2