Наси vндэстний барилга, сийлбэр болон уран зургийн талаархи ур мэргэшил ч нэлээд єндєр тєвшинд хvрсэн юм. Наси, хань, тєвд гурван vндэстний барилгын уламжлалт хэв намбааг уялдуулан нэгтгээсэн Лицзянгийн Байшагийн "Эрдэнэ цогцолсон орд", "шилэн дуган", "Дадингэ", "Уфэнлоу" зэрэг нэрт барилгууд нь орон нутгийн євєрмєц онцлог шинж бvхий цогцолбор барилгууд болно. Зарим барилгын ханан дээрхь зургуудад бас тєвдийн болон Тан улсын vеийн зураг урлалын хэв шинж тодрхой байдаг нь хань, тєвд vндэстний урлагийн охь содон зvйлээс суралцаж, єєрийнхєє уран бvтээлийг баяжуулсан наси vндэстний ард тvмний ухаан билгийг харуулдаг юм.
Насичуудын гар урлалын бvтээгдэхvvнд нь мєнгєн гоёлын эд, мєнгєн сав, гуулин сав, уран хатгамал зэрэг олон тєрлийнх байдаг бєгєєд тэдгээрийн дотроос хамгийн нэртэй нь уран нарийн хийц, эдэлгээ сайтайгаараа нийтэд алдаршсан Лицзянгийн гуулин сав болно. Насичууд цаасан хайчилбар хайчлахад мэргэшсэн бєгєєд тэдний хайчилдаг хайчилбар нь хайчлах арга нь дєхєм, хээ зураг нь тод, гоё vзэмжтэй байдаг билээ.
Лицзянгийн эртний хот бол Нэгдсэн Yндэстний Байгууллагын Гээгэрэл Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Асуудал Эрхэлсэн Байгууллагын "Дэлхийн соёлын євийн" жагсаалтад орсон тvvх соёлын нэрт дурсгалт газар юм.
Тvгжмэл байдалд байгаагvй, бусдыг гадуурхахгvйгээр тэдний сайнтай талаас суралцаж, бусад ах тvv vндэстний тэргvvний соёлыг идэвтэй хvлээн авч, єєрийгєє таслалтгvй тєгєлдєржvvлэн хєгжvvлснээр наси vндэстний соёл урлаг нэлээд єндєр тєвшинд хvрч чадсан юм.
Насичууд нийтдээ дvн ба ( На ши хэлээр дvн ба гэдэг ч Бєє л юмь Юvн нин нутагт бол " да ба" гэдэг) тэрээр олон сахиулсан байх шашныг шvтдэг бєгєєд Тэнгэр Газар Уул Ус Салхи Гал зэрэг байгалийн vзэгдэл болон бодисыг сvг сvнстэй гэж vздэг. євдєж зовох гэрлэх хуримлах оршуулж хєдєєлvvлэх сар шинийн баяр зэрэг хэрэг я.вдал тохиолдоход дvн баагаа залаад ном уншуулдаг. Мин улсын vеэс Ламын шашин Лижян мєрний нутагт нэвтрэн орж ирснээс хойшь хэсэг Насичууд шvтэх болов. Бомбын шашинь Хиристосын шашин удаа дараагаар уламжлагдан ирсэн боловч шvтэх хvн тєдийлєн олон биш байлаа. 1 2
|