Хятадын одоогийн хэрэгжvvлж байгаа vндсэн хуулинд, БНХАУ-ын иргэдийн тєрийн эрх хэрэгжvvлэх байгууллага бол БХАТИХ болон орон нутгийн шат бvрийн Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал мєн гэж тогтоосон байна. Хятадын улс тєр хууль зvйн их сургуулийн профессор ноён Цай Динжянь манай сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, Хятадын улс тєрийн vндсэн тогтолцоо болсоны хувьд, Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тогтолцоо бол парламентийн шинж чанартай улс тєрийн тогтолцоо юм гэлээ.
Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тогтолцоог єрнєдийн орнуудтай адилтгавал хэрэг дээрээ парламентийн тогтолцоо болох юм. Орчин vеийн ардчилсан парламентийн нэгэн хэлбэр юм. Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлыг ардын эрх мэдлийн зарчмын дагуу байгуулсан юм. Ард тvмэн эрх мэдэн эзэн суудаг юм. Ард тvмэн тєрийн vндсэн эрх эдлэнэ. Парламент болон засгийн газрыг ард бvтэн сонгон гаргадаг. Ард тvмэн ийм хэлбэрээр, тєрийн vйл хэргийг удирдахад оролцдог. Yvнийг єрнєдийн орнуудад парламентийн эрх мэдэл гэж нэрлэж байна. Парламент нь ард тvмний ємнєєс тєрийн эрхийг хэрэгжvvлж байдаг гэжээ.
Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал болон єрнєдийн парламент хоорондох ялгааны тухай доктор Цай Динжянь хэлэхдээ, нэлээд их ялгаа нь гэвэл, зохион байгуулалтын зарчим нь адилгvй байдаг. Єрнєдийн парламентийн засаг захиргааны зохион байгуулалтын зарчим бол, "эрхийг хувиарлан тэнцvvртэй болгодог" засаг захирга, хууль тогтоох, хууль зvй зэрэг гурван эрх хоорондоо харилцан хязгаарладаг. Харин Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тогтолцоо нь ардчилсан тєвлєн удирдах ёсны зарчмын дагуу зохион байгуулагдсан юм. Засаг захиргааны байгууллага, шvvх байгууллага болон прокурорын байгууллага бvр Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлаар сонгогдох бєгєєд тvvний хяналтад байх болно гэжээ.
Тэрээр бодитой танилцуулан хэлэхдээ, Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлыг ард тvмэн сонгоно. Тэр нь ард тvмний хяналтыг хvлээж, ард тvмэнд хариуцна. Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал нь засгийн газар, шvvхийн газар, шvvх, прокурорыг сонгоно. Єєрєєр хэлбэл, Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал тєрийн байгууллагуудыг сонгоно. Эдгээр тєрийн байгууллагууд Ардын Тєлєєлєгчдийн Их Хуралд хариуцаж, Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын хяналтыг хvлээх юм гэжээ.
1 2
|