Сонгууль бvрийн бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал нь 5 жилийн бvрэн эрхийн хугацаатай, жил болгон нэг удаа, 10-15 хоног цуулна.
Доктор Цай Динжянь танилцуулж хэлэхдээ, Чуулганы олонх хэлэлцэх хэрэг гэвэл, засгийн газрын ажлын тайланыг сонсох, тєрийн эдийн засгийн тєлєвлєгєє болон нийгмийн хєгжлийн тайлан, улсын тєсвийн тайланг сонсч хэлэлцэх, ардын дээд прокурорын газар болон ардын дээд шvvх нь бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хуралд ажлаа тайлагнах, Ардын Тєлєєлєгчдийн Их Хуралын байнгын хороо ч Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хуралд ажлаа тайлагнах эдгээр багтаж байна. Єєр нэгэн хэлэлцэх хэрэг бол, тєрийн байгууллагыг сонгох, зохион байгуулах болон тєрийн удирдагчдыг сонгон гаргах явдал болно. Энэ бол 5 жил тутмын шинэ сонгуулийн биелvvлэх vvрэг мєн. Yvнээс гадна бас нэгэн vvрэг гэвэл, тєрийн vндсэн хуулийг боловсруулан тогтооно. Yvнд vндсэн хуулинд єєрчлєлт оруулах багтаж байна. Бас эрvvгийн хэрэг, иргэний хэрэг, эдийн засаг, засаг захиргаа зэрэг талын хамгийн vндсэн, хамгийн чухал хуулиуд боловсруулан тогтоох vvрэгтэй юм гэжээ.
Доктор Цай Динжянь танилцуулж хэлэхдээ, чуулган завсарласан хугацаанд, Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын байнгын хороо нь их хурлаас олгосон эрх vvргээ хэрэгжvvлнэ гэжээ.
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын анхдугаар чуулган 1954 онд болсон юм. 2004 оны 3-р сарын 5-аас 14-ний єдрvvдэд чуулах чуулган бол 10-дахь сонгуулийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн 2-р чуулган юм. Энэ чуулганаар ерєнхий сайд Вень Зябаогийн засгийн газрын ажлын тайлан, vндсэн хуулинд єєрчлєлт оруулсан тєсєл зэргийг авч хэлэлцнээ. 1 2
|