• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-08 22:24:13    
ДУУЧИНД БАРЬСАН АЛАГ ЦЭЦГИЙН БАГЛАА

CRI

    ХОУР-гийн нэвтрvvлэгч Б.Бvрэнбаяр саяхан хоёрдохь дискээ гаргаж, тvvний нээлтийн цэнгvvн боллоо. Одоо энэ тухай товчхон єгvvлье. Сансар нэртэй Хєлєнбуйрын зургаан настай бяцхан хvвгvvн нутгийн ахын цэнгvvнд очоод, тайзан дээр гарч, алаг цэцгийн баглаа барина гэж нилээд шаардав. Ээж нь тvмэн шалтгаан тоочивч, Сансар шаардсаар уурандаа шалан дээр єнхєрч байгаад ээжийгээ цэцгийн эрэлд мордуулав. Иймэрхvv хєгжєєнтэй явдал олонтой нэгэн цэнгvvн болсон юм.

    Энэ цэнгvvнээр ХОУР-гийн нэвтрvvлэгч Бvрэнбаярын шинэ диск танилцуулах ёслол болсон юм. Энэ танхимд зєвхєн Хєлєнбуйрчууд байсангvй,алаг цэцэгийн баглаа,хадаг барьсан дуу хууранд дуртай, оргилуун халуун сэтгэлээ євєрлєсєн олон зуун хvн цугларсан байсан юм. Энд бас сэтгэлийн vгээ хэлж байсан нь тэд цєм Бvрэнбаярт зориулагдсан байлаа.Бvрэнбаярын дууны уран бvтээлд эх нутаг, vзэсгэлэнт байгаль дэлхийгээ сэтгэл зvрхний угаас магтсан дуу гол байр эзэлдгээс тєрсєн нутаг Хєлєнбуйрын тухай магтаалын дуу буй. Тэр хаана ч явсан сэтгэлдээ энэ нутагтаа хамт байдаг болохоор дууг нь сонссон хэн боловч тєрсєн нутгийнх нь уул ус, ой шугуйг, хvн арды нь хэдий очиж vзээгvй боловч санаандаа дvрслэн бодож, тvvний нутгаа хайрлах сэтгэлийг хуваалцаж байдаг юм.

    Нээлтийн ёслол дээр хvн хvн л гоё хувцсаа ємсч бас тvvний амьдралын баярыг хуваалцахаар хvрэлцэн ирэв. Хvмvvс хамгийн сайхан тансаг хээнцэр гоёлоо ємсч энд ирсэн нь хєгжмийг сайхан хvн сонсох учиртай гэсэн нэгэн тайлбар зvvж болох юм. Дуучин андаа, танилаа хvндлэхээр ирсэн буйзаа.

1  2  3