• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-06 17:25:17    
Вангийн ордны хатгамалчин

CRI

шавдаа зааж байна

     Цаг хугацаа улиран одхыг дагалдан эртний юм явах тусмаа vнэтэй нандин санагддаг юм. нэгэн санамсаргvй тохиолоор сурвалжлагч Монгол Вангийн хатгамалчин байсан Жан Чvнхуатай танилцлаа.

     энэ жил 58 настай Жан Чvнхуа Євєр Монголын Єєртєє Засах Раионы Хянган Аймгийн Хорчин Баруун Гарын Дунд Хошууны Дайчитал суманд амьдардаг. Дайчинтал сум бол уул нь Тvшээт Вангийн ордон байсан газар байж, Монголын Хорчин аймгийн хамгийн хєл хєгжєєнтэй газар байсан билээ. Жан Чvнхуагийн ярихаар бол, Тvvний нагац эмээ нь найман настайгаасаа эхэлж Тvшээт Вангийн ордонд хатгамалчнаар ажиллж, Вангийн хатдад хээ угалз зуран хатгамалтай хувцас хийж єгдєг байжээ. 1947 онд Євєр Монголын Єєртєє Засах Раион байгуулагдаж, Вангийн ордон vvдээ хааснаас хойш нагац эмээ нь хатгамал хатгах эрдмээ Жан Чvнхуад євлvvлэн єгснєєс Вангийн ордны хатгамалын урлаг ардын дунд уламжлагдах болсон байлаа.

Жан Чvнхуа настаны урлал

     Жан Чvнхуа настан євгєнтэйгєє орныхоо доороос том гэгчийн авдар чирин гаргав. Авдар дvvрэн хатгамал байлаа. тэр хатгамалуудаа нэг нэгээр нь гаргаж ирээд ороо дvvртэл дэлгэв. Улаан ногоон янз бvvрийн хатгамалыг нvд эрээлзтэл тависан нь єнгийн цэцэг мяхалзсан цэцэгт талын дунд очичхоод байгаа юм уу гэмээр сэтхэгдэл тєрvvлнэ. Бєсєн дээр хатагсан хатгамал нь бор даруухан, торгон дээр хатагсан хатгамал нь болхоор хээнцэр єнгєлєг эрхэмсэг харагдна. Настан гуай хатгамал хvхэндээ хэчнээн хайртай байгаа гэдэг нь тvvний харцнаас єєрийн эрэхгvй мэдэгдэж байлаа.

1  2