Вангийн ордны хатгамалын ур мэрэгжил, хээ угалз зэрэг нь жирийн Монгол ардын хатгамалаас ялгаатай байдаг юм байна. Жан Чvнхуа настан ордны хатгамал ямар байдгийг сурвалжлагчид ёстой нэг vзvvлээд єглєє дє. Монгол vндэстний хатгамал нь Монритон ардын євєрмєц соёлын онцлогийг харуулсан байдаг ажээ. Чимэглэлийн урлаг болсны хувид тэр нь эмээлийн хоёр талд, гуталын тvрийд, тамихны гаанзанд, Монгол дээлэнд хатгаастай байдаг билээ.тvvний дотроос хатгамалтай гутал хамгийн их хvч хєдєлмєр зарцуулагддаг юм байна. настан гуайн хэлхээр, хатгамалтай морины эмээл ердын байдалд мянга таван зуун юань хvрдэг юм байна. эрт дээр vед ийм vнэнийг цєєхєн хvн л дааж чаддаг байсан гэнээ.
Олон жилийн турш Жан Чvнхуа настан єдєр болгон дєрвєєс таван цаг хэрэглэж хатгамал хатгасаар ирсэн байлаа. хатгамал хатгах нь тvvний амьдралын зугаа цэнгэл байснаас биш амь зуух шаардлага байсангvй юм. тэрээр хатгасан зvйлээ бvгдийг нь нандигна хадгалсаар байгаа юм.
Жан Чvнхуа настаны бvтээлийг vзvvлж байна |
Тэр удаа Жан Чvнхуа настантай уулзахдаа, завшаанаар тvvний шавь Туяатай танилцсан билээ. Дєнгєж хорь гарч байгаа Туяа уран гартай, хатгамалд vнэхээрийн дуртай охин байлаа. настан гуай Туяадаа бvх эрдмээ євлvvлэх хvсэл єврєлж, хатгамалын эрдэмд хурдуухан цаагаарайсай гэж хvсэн байна.
Жан Чvнхуа настан, Вангийн дээл хатгана гэдэг торгон утсанд их халтай ажил. Манай нутагт сайн торгон утас тэр болгон олдоод байхгvй. єтлєє насандаа нэг Вангийн дээл хатгах юмсан гэж хvсэн мєрєєдєх боллоо гэж ярихыг нь сонсоод сурвалжлагч сайна торго олж єгєхєє амаллаа. Тэгэхэд тэр vнэхээр их баяралсан харагдна билээ.
Жан Чvн хуа настны євгєн нь сумынхаа соёлын дурсгалт зvйлийг хамгаалах газар ажилладаг тул Монгол vндэстний Вангийн ордны хатгамалын урлаг хэдийн vнэ цэнэтэй гэдгийн сайн мэднэ. Хvмvvс ардын дунд тархан хоцорсон ардын урлагийн vнэт эрднийг илvv чухалчилдаг болоосой гэж тэр зальбирна. Вангийн ордны хатгамалын тухай нэг ном хэвлvvлэх болон vзэсгэлэн ажлуулах нь маш их ач холбогдолтай зvйл гэж тэр боддог юм байна. 1 2
|