Тvвд уламжлалтай буддын шашинд Банчин гэдэг нь их эрдэмтэн гэсэн утгаатай vг болно. Банчин богд бол Тvвдийн буддын шашны удирдагчдын нэг нь болох бєгєєд сvсэгтэн олны дунд цаглашгvй дээд байр суурьтай байдаг хутагт хувилган юм. Арван жилийн ємнє, тавхан настай байсан Арван нэгдvгээр дvрийн Банчин богд Чойжижав нь шашны ёслолын дагуу єргємжлєгдсєн байлаа.
Єнєє гэхэд арван хэдэн жил єнгєрлєє, арван нэгдvгээр дvрийн Банчин богдын байдал ямар байгааг сонирхож манай радиогийн сурвалжлагч сvvлийн vе Тvвд орж Банчин богдыг сурвалжилсан юм.
Єглєє болгонд 6 цаг хагас гэхэд арван нэгдvгээр дvрийн Банчин богд єєд болдог байна. Тэрээр юуны ємнє унтах ордныхоо дотор тахиж бий Шагжамуни бурхны хєрєгт 3 удаа мєргєснийхєє дараа нь ном уншиж эхэлдэг юм. Энэ бол 15-тай Банчин богдын 10 гаруй жилд єдєр болгон баримтлан хийдэг хичээл тадлага болно.
16 жилийн ємнє, арвадугаар дvрийн Банчин богд Тvвдэд таалал тєгссєн юм. Хувилган тодруулах нь Тvвд уламжлалтай буддын шашны онцгой уламжлалын хэлбэр болдог байна. Аравдугаар дvрийн Банчин богдын хувилган дvрийг тодруулах ажил нь шашны ёс журмын дагуу эмх дараатай явагдсан билээ. Ерєєл даатгалын номын хурал хийх, тєлєг vзэх, дээд хуврагуудыг зохион байгуулж Хятадын буддын шашны нєлєє бvхий газар нутгуудад хувилган дvрийг хайх зэрэг ажлуудыг хийсэн юм. Тэгээд 6 жилийн дараа, сонгогдсон 28 хvvхдийн дотроос дээд хуврагууд дахин давтан шильж сонгосны дvнд Занцан-норов гэдэг нэртэй нэг хvvхдийг араьдугаар дvрийн Банчин богдын хувилган хэмээн тодолжээ.
1995 онд аравдугаар дvрийн Банчин богдын хувилган дvрийг тогтоох алтан бумбаас шиваа татах ёслол Лхас хотын Их зуу хийдийн Шагжамуни бурхны ємнє ёслол тєгєлдєр явагдсан юм. Тухайн vед тавхан анастай байсан Занцан-норовыг арван нэгдvгээр дvрийн Банчин богдын ширээнээ залсан байлаа. Хэдэн хоногийн дараа, бага Банчин гэрээс гарч, Тvвдийн Жашилунбуу хийдэд морьлон саатаж, бясалгал хийх шинэ амьдралаа эхлvvлсэн билээ.
Жашилунбуу хийд бол Тvвд уламжлалтай буддын шашны групбагийн бvлгийн Тvвдийн ємнєд нутаг дахь хамгийн том сvм хийд болох юм. Манай тооллын 1447 онд байгуулагдсан уг хийдэд дєрєвдvгээр дvрийн Банчин богдын vеэс эхлэн саатах болсон байжээ.
Єдєр болгоны vдээс ємнийн 8 цагаас 9 цаг хагас хvртлэх хугацаа бол арван нэгдvгээр дvрийн Банчин богдын судар ном сурч унших цаг юм. Энэ нь Банчин богдын нэг єдрийн амьдралын хамгийн чухал агуулга болдог байна. Банчин богдын багш Зян-янзамцо танилцуулж хэлэхдээ: "Тvвд уламжлалтай буддын шашны бяслагалын агуулгад ил тарни болон нууц тарни гэсэн хоёр том хэсэг багттаг юм. Гэхдээ тvvнийг сурч бясалган зохих хэмжээнд хvрэхэд тийм ч хялбар биш юм. Хэрэв энэ хоёр тарнид нэвтрэхгvй юм бол, их эрдэмтэй хувилган болж чадахгvй юм" гэлээ.
1 2
|