Арван нэгдvгээр дvрийн Банчин богдыг чойр булаалдаж байгаа vеэр нь сурвалжлагч очиж тvvнийг сурвалжилсан юм. Банчин богд хэлэхдээ: "Чойр булаалдах нь маш их ач холбогдолтой vйл хэрэг байгаа юм. Гvн ухаанаар авч хэлэхэд, тэр нь маш нууцлаг гvн нарийн зvйл байдаг билээ. Чорж багш ном айлдсны дараа, тvvнийг нь цээжлэх хэрэгтэй мєртєє бас сайтар ухаарах хэрэгтэй байдаг. Чойр булаалдахаар дамжин, єєрийн vзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ бас бусадтай солилцоо хийж, нэн гvн нарийн зvйлсийг ойлгож сурч болно" гэжээ.
Yдийн 12 цагийн vеэр сурвалжлагч Банчин богдыг эргэн vзэхээр хvрэлцэн ирсэн богдын аав ээжтэй нь уулзаж ярилцсан юм. Арван нэгдvгээр дvрийн Банчин богдын аав ээж нь бvр малчин хvн юм. Банчин богдын аав Сунанжаба сурвалжлагчид хэлэхдээ, Банчинд бас нэг ахтай байдаг. Ах тvv хоёр маш найртай байдаг. Ах нь сурлага энэ тэр зэрэг талаар ямар нэгэн бэрхшээлтэй зvйл байгаа тохилдолд бидэнд хэлэх дургvй харин Банчин дvvдээ хэлдэг байна гэжээ.
Yдээс хойнын 1 цан хагасаас Арван нэгдvгээр дvрийн Банчин богд бусад хичээлvvдийг сурдаг байна. Бурхны ном судруудыг сурахаас гадна, Банчин богд бас хятад хэл, англи хэл, матматик зэрэг хичээлvvдийг сурдаг юм. Сурвалжлагын явцад сурвалжлагчид тvvний багш нар нь бvр Банчин богдыг сайн сурч байна гэж хэлж байлаа. Гэвч Банчин богд ингэж vзэхгvй байна. Тэр хэлэхдээ: "Богд хувилган болсны хувьд би бурхны ёс номлол, тvvх зэрэг талын єргєн мэдлэгийг сурах нь миний тvvхт vvрэг хариуцлагын хэрэгцээ шаардлага юм. Би эрхбиш сайн чармайж сурах хэрэгтэй байна. Сурах идэвхжил дээшилбэл сурахад ядарна гэж байхгvй юм" гэлээ.
Оройн 7 цаг нь Банчин богдын телевизээр дотод гадаадын цаг vеийн мэдээллvvд сонирхдог тогтсон цаг болно. Заримдаа тэр бас тvvхэн сэдэвт зарим теле кино сонирхдог юм байна.
7 цан хагасаас хойш, хувийн давтлага хийдэг юм. Хичээлvvдээ давтахаас гадна, Банчин богд бас уран бичлэгт сонирхолтой байдаг тул, зохих цаг гаргаж, тасгал хийдэг байна.
Банчин богд хэлэхдээ: "амьдралын маань айзам нэлээд яаралтай байдаг. Гэвч буддын шашны vvднээс авч хэлбэл, би маш чухал тvvхт vvрэгт ажил хvлээсэн байгаа юм. Би эх орон болон ард тvмэндээ ашигтай vйлсийг хийнэ" гэлээ. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/ 1 2
|