1998 онд Хятадын Олон Улын Радиогийн ажлын шинэ байрд татуулсан зураг.
|
Сайн-Єлзий: Наяад оны сvvлчээр Хятад, Монгол хоёр орны харилцаа сэргэн хєгжихийн дагуу миний мэдэж байгаагаар та Монголд хэд удаа урт хугацаагаар ажилласан юм. Та Монголд ажиллаж амьдарч байснаа дурсаж ярина уу.
Монгол улын ерєнхийлєгч П.Вачирбатаас ярилцлага авч байна.
|
Эрдэмт: За, тэгье. Би Монголд урьд хожид нийлээд гурван жил гаруй сууж байсан, тэгээд энэ тухайгаа єнєє дурсаж яривал, 1988 оны намар Монгол улсын их сургуульд мэргэжил дээшлvvлэхээр Улаанбаатар хотод очсон. Ингэж Монгол улсын хилээр анх удаагаа алхсан юм. Улсын их сургуульд жилийн хугацаатай мэргэжил дээшлvvлэхдээ доктор профессор Чой-Лувсанжав багшаас орчуулгын хичээл сурчээ.
1 2
|