1991 онд ХОУР болон Монголын Радио Улаанбаатар хотно хамтран ажиллах гэрээд гарын vсэг зурж байна.
|
Лувсанжав багш англи, орос, хятад, япон гээд олон хэл мэддэг эрдэмтэн хvн болохоор орчуулга яаж хийх тухай олон арвин хичээл орсон юм. Юуны ємнє гадаад хэлний цаад утгыг яаж бvрэн ойлгох, монгол хэл дээрээ яаж буулгах, vг яаж сонгох тухай хичээлvvдийг орсон. Х. Нямбуу багшаас угсаатны зvй сурчээ. Монголын соёл, монголын зан vйлийн тухай сонирхолтой сайхан хичээлvvд орсон юм. Тэгэх мєртєє Х. Нямбуу багш бол зааж байгаа зvйлээ сайн ойлгуулахын тулд заавал хар самбар дээр тайлбарлаж байгаа зvйлийнхээ зургийг татлан зурж харуулдаг байлаа. Энэ нь ойлгоход их ач тус єгдєг юм. Билэгсайхан багшаас монголын орчин vеийн уран зохиолын хичээл сонссон. Энэ хичээлээр Д. Нацагдорж, Б. Рэнчин, Дамдинсvрэн, С. Буяннэмэх, Лодойдамба гээд олон арвин зохиолчдын намтар тvvх, тэдний зохиол бvтээлvvдийг танилцуулж єгсєн байна. Ном сонин уншаад, монголын хэрэглэж байсан гадаад нэр томъёог тэмдэглэж авснаа Т. Дугарсvрэн багшаас заалган тайлбарлаж байлаа. Энд монгол хэлний танхимын Лхагва багшийг дурдахгvй єнгєрч болохгvй, улсын их сургуульд очингуут Лхагва багшаар кирил vсгийн цагаан толгой, зєв бичгийн дvрэм заалгасан.
1988 онд Монгол Улсын Их сургуульд мэргэжил дээшлvvлж байсан vеийн зураг.
|
Би 1991 оны 9-р сард, Хятадын олон улсын радиогийн тєлєєлєгчид Монголын радиогийн урилгаар Монгол улсад айлчлахад тєлєєлєгчийн бvрэлдэхvvнд багтан орж Монголын радиод айлчилсан юм. Тус айлчлалаар Хятадын олон улсын радио, Монголын радио хоорондоо харилцан мэргэжилтэн солилцох гэрээнд гарын vсэг зурсан юм. Энэ нь Хятад, Монголын хоёр радиогийн хамтын ажиллагааны эхлэл болсон байлаа. Би єєрєє ч энэхvv гэрээний дагуу, 1995 онд Монголын радиогийн гадаад нэвтрvvлгийн албаны Хятад хэлний редакцид нэг жил ажилласан. Нэг жил гэж Монголын хавар, зун, намар, євєл дєрвєн цагийн єнгийг vзлээ гэсэн vг юм. Нэг жилийн хугацаанд Монголын радиогийн удирдлагаас аваад Хятад хэлний редакцийн хамт олон миний ажил амьдралд анхаарлаа хандуулж, халамжлан харгалзсныг энд хэлэх ёстой байна. /Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав/ 1 2
|