Ли бай бол Хятадын Тан улсын vеийн нэрт яруу найрагч бєгєєд олон улсад хамгийн их нэр хvндтэй Хятадын уран зохиролчдын нэг юм. Тvvний бvтээл нь сонин сайхан холбон бодолт, нvнжиг жавхлантай сvр хvчнээрээ нийт олны анхаарлыг татсан юм.
Ли бай (701—762) Хятадын баруун хойт зvгийн хил хязгаар нутгийн нэг жижиг хотод тєрж, хар багаасаа ном их уншсан, шулуун шударга зантай, сэлэм сайн тоглож чаддаг хvн байжээ. Ли бай мэдлэг боловсролоо нэмэгдvvлэхийн тєлєє хорь эргэм наснаасаа олон газраар аялан жуулчлаж явжээ. Тэрээр гvн их эрдэм боловсролтой бєгєєд олноос оройлсон ой билигтэй байсан учраас уран бvтээлийн талаар гарамгай амжилтад хvрсэн байна. Тухайн vед ном хэвлэл, зам харилцаа хєгжлєєр тун тааруухан байсан боловч уран бvтээлчдийн бие биедээ бэлэг дурсгал болгож, хэлхээ холбоотой байж, эрдэм боловсролын солилцоо хийдэг байснаас Ли бай маш залуугаасаа их нэртэй болсон байлаа.
Эрдэм боловсрол эзэмшиж, шалгалтад оролцон єргєгсєд болох бол Хятадын эртний бичгийн хvмvvсийн ямагтын эрэл хvсэл байсан юм. Иймээс Хятадын фиодалын нийгмийн vед эрдэм боловсролтой яруу найрагч, уран зохиолч, уран бvтээлчид, шинжлэх ухааны эрдэмтэн нар нь засгийн газрын албан тушаалтан юм уу цаашлаад улс тєрч ч болдог байжээ. Залуу зандан байхдаа Ли бай ч шалгалтаар шалгарахыг их хvсэж байсан тул нийслэл Чан ань орсон байлаа.
Тан улсын Сюань зvн хааны их хайрладаг сул хатан Ян юй хуань бол цэцэн сэргэлэн бєгєєд дуу хєгжмийг нэвтэрхий сайн мэддэг хvн байв. Сюань зvн хаантан ордонд дуулдаг байсан хуучин дуунуудад дур алдарч, эрдэмтэдээр шинэ дуу зохиолгох захирамж гаргажээ.
Тухайн vед тєрийн алба хашиж байсан Хэ чжи чжан ч нэрт яруу найрагч юм. Тэрээр хаантанд золгож, нийслэл Чан аньд шvлэг найраг уран зохиол гэсэнгvй бvр их сайн бичдэг маш их авяас билэгтэй Ли бай гэдэг нэртэй, гvн их эрдэм боловсролтой шинэ яруу найрагч ирсэн байна гэж айлтгажээ. Тан улсын Сюань зvн хаан Ли байн тухай ємнє нь сонсож байсан тул нэн даруй зарлиг болж, Ли байг тvргээхэн ордонд авч ирэхийг Хэ чжи чжанд тушаажээ.
Ли бай омоглуун бардуун зантай байж, тухайн vеийн нийгмийн дээд давхаргын ялзран доройтож байсан байдалд маш их дургvйцэж, хааны ивээлд багтан улс тєрийн талаар эрдэм боловсролоо гаргахыг хvсэж байсан тул Тан Сюань зvн хаан єєртэй нь уулзах захирамж ирсэнд маш их баярласан байжээ.
Тан Сюань зvн хаантан Ли байтай уулзан ярилцаж, тvvний vнэхээр их эрдэм боловсролтойг vзэж тоогоод хааны зарлиг бичиг бичvvлэхээр ордондоо vлдээжээ.
Ли бай архи их уудаг бєгєєд уух болгондоо их согтдог байсан ба харин согтуугаараа онцын гайхамшигтай сайхан шvлэг найраг бичдэг байв. Тэрээр хааны ордонд орсноос хойш энэ зуршлаа халж ер чадахгvй байлаа. Нэг удаа Тан сюань зvн хаан хєгжимчдээр шинэ хєгжим зохиолгоод бэлэн дууны vг байсангvй тул Ли бай-гаар зохиолгох гэж дуудуулжээ. Тэгэхэд Ли бай зоогийн газар шал согтуу байсан учраас ордны албатууд тvvнийг vvрч чирч байгаад сvvхэнд суулган ордонд авч оржээ.
1 2
|