Ли бай хааныг vзээд ёслох гэсэн чинь бvр биеэ захирч чадхаа больчсон байв. Хааны албатууд сандарч, толгой дээр нь хvтэн ус шавьшсанд Ли бай арай сэгсэн байлаа. Тан сюань зvн хаан тvvний эрдэм боловсролыг их эрхэмлэдэг болохоор уурлаж загнасангvй єршєєж, нэн даруй дууны vг бич гэжээ. Зардасууд удаж тvдэлгvй Ли байгийн ємнє бийр бэх зууруул торгон цаас зэргийг бэлэн болгож дэлгэв. Ли бай газар суугаад бичих гэснээ гутлаа олж хараад хєшvvн санагдсан тул дэргэд нь байсан буурал тvшмэл руу хєлєє сунгаж гутлыг суглаад аль гэжээ.
Тэр буурал тvшмэл нь Тан сюань зvн хааны хамгийн их хайрлаж итгэдэг тvшмэл Гао ли ши байсан аж. Гао ли ши энгийн vе хааны сvрд эрдэж, бусад албатан тvшмэдvvдийг сvрдvvлдэг байсан тул Ли бай тvvнээр гутлаа тайлуулах гэсэн нь тvvнд авч хэлбэл туйлын их гутаал доромжлол болсон шиг санагджээ. Гэвч Тан сюань зvн хааны нvvрийг бодож, хатуужин тэсвэрлэж, тоомсоргvй дvр vзvvлэн Ли байгийн гутлыг тайлж єгчээ.
Архи нь сайн гараагvй байсан Ли бай эзэн тvшмэлийн ёс журмыг ч хамаарахгvй шууд л бий бэх руу ухасхийж, удаж тvдэлгvйгээр "Цин пин дяо" гэх гурван бадагтай дууны vг бичиж Тан сюань зvн хаанд барьжээ. Хаантан тvvнийг хэд удаа уншиж vзээд vг vгэлбэр хєг айзам нь урсам сайхан болсон тул дуучидаар дуулуулж эхэлжээ.
Тан сюань зvн хаан Ли байг маш их vнэлдэг боловч Ли байн гутлыг тайлж єгсєн Гао ли ши харин ч єс бодож, арга бvхнийг сvвэгчлэн Ли байг хааны ємнє муулдаг байсан учраас аажмаар хаантан ч Ли байг vзэхгvй болжээ. Тєрєлхийн эрх чєлєєг дээдэлдэг Ли бай ч хаанд авч хэлбэл єєрєє нэг чимэг зvvлт тєдий байж, улс тєрийн талаар юм хийж бvтээх ямар ч боломжгvй гэдгийг олж мэджээ. Тэгээд дараа жил нь ажлаасаа чєлєєлєн албан тушаалаа буцааж єгєєд аялан жуулчлаж, сархад сэржим хvртэн шvлэг найраг бичиж явжээ.
Ли бай насны их хагасаа аялал жуулчлал хийж єнгєрvvлсэн аж. Энэ хугацаандаа тэрээр эх байгалийн vзэмж байдлыг дvрсэлсэн маш олон яруу найраг зохиосон байлаа. Тэрээр хожмын хvмvvст хэтрvvллийн аргаар амьдлаг сайхан зvйрлэн дvрсэлсэн єнє vvрэд давтагдашгvй маш олон vг vгэлбэр vлдээж єгсєн юм.
Ли байгийн бvтээлээс 900 гаруй шvлэг єнєєд хvрч иртэл уламжлагдаж байна. vvнээс гадна бас 60 гаруй найруулал бий. Ялангуяа тvvний зохиосон дуу шvлэг нь хожмын хvмvvст алс гvн vр нєлєє vзvvлсэн болохоор хvмvvс тvvнийг "найргийн сахиулсан" гэж хvндлэн дээдэлдэг болсон юм. 1 2
|