Хэн хvн автобусын зогсоолын газарт удтал хvлээгээд автобус ирэхгvй болохоор арга буюу такси барьж суутал, нєгєє автобус сая л дєнгєж зогсоолдоо орж ирэхтэй харгадаг явдал олонхи хvнд бvр тохиолдсон байхаа. Ийм байдал нь голцуу хvлээж байгаа хvмvvс нь автобусын зогсоолдоо орж ирэх цагийг тєсєєлж мэдэхийн аргагvй байдгийн шалтгаанаар гардаг байна.
Гэвч одоо Бээжин хотын зvvн хэсгийн 420-р номерын автобусонд суудаг хvмvvст авч хэлбэл ийм бэрхшээлгvй болсон байна. 420-р номерын автобусын шугам болгонд интелижент систем угсарсан болохоор, хvмvvс зогсоол дахь цагийн самбарыг харвал дараагийн ээлжийн автобус хэдийд хvрч ирэхийг мэдэх болжээ. Тэрчлэн энэхvv систем нь бас єєр vvрэг гvйцэтгэж байдаг юм.
Товчхон хэлбэл Бээжингийн автобусын энэ интелижент систем нь 3 хэсгээс бvрдсэн байгаа юм. Эхний хэсэг нь автобусон дээр угсарсан электрон аппрат хэрэгсэл болно. Тэр нь алим шиг жижигхээн тоног хэрэгсэл болох бєгєєд тvvний vvрэг нь автобсын замын хєдєлгєєний мэдээллийг цуглуулж, дараа нь тvvнийгээ сvлжээгээр мэдээллийн тєв рvvгээ уламжлах явдал болно. Тvvний удаахь хэсэг нь автобусын замын хєдєлгєєний комадлалын газрын мэдээллийн тєвд байдаг. Тэр хэсэг нь автобусын дээр угсарсан электрон аппрат хэрэгслийн уламжилсан мэдээллийг хvлээж аваад, тvvнийг компьютерээр эмхлэн цэгцэлж, автобусын зогсоолд хvрэх цагийг интелижент системийн гурав дахь хэсэгт уламжилдаг байна. Тvvний энэ гурав дахь хэсэг нь даруй автобусын зогсоол дэхь цагийн самбар юм.
Автобусын интелижент системийг судлан vйлдэх ажилд оролцсон Бээжингийн нэг комданийн техникч Чэнь Вэньлvн танилцуулж хэлэхдээ: "Зогсоолд автобус хvлээж байхдаа цагийн салбарыг харвал, тэр замаар явдаг автобусуудын замын хєдєлгєєний байдлын тухай мэдээллvvдийг ойлгож болдог. Тvvний гол нь автобус одоо ямар зогсоолд хvрээд байгаа, энэ зогсоолд ирэхэд бас хэдий цаг хугацаа хvлээх хэрэгтэй байх зэрэг мэдээллvvд байдаг юм" гэжээ.
Автобусын интелижент системийг Бээингийн 420-р автобуст туршин ажиллуулсан жил шахамын хугацаанд энэ шугамын автобусонд суудаг зорчигчид энэхvv системийн урьдчисан мэдээлэлд маш сэтгэл ханамжтай байна.
Ван овогтой нэг бvсгvй хэлэхдээ:
"Интелижент систем нь vзэхэд хялбархан, цагийн самбарыг харангуут л автобус хэзээ хvрч ирэхийг мэдчихдэг болохоор зорчигчдад маш дєхєм болсон байна " гэжээ.
Автобусын зогсоолын интелижент системийн цагийн салбарт бас сонин мэдээ, Засгийн газрын зар мэдээлэл, цаг агаарын мэдээ, замын хєдєлгєєний байдал зэргийг мэдээлдэг байна.
1 2
|